Тайваний Гоминьдан намын дарга Бээжинд айлчилна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Тайваний сөрөг хүчний Гоминьдан намын дарга Жэн Ливэнь дөрөвдүгээр сарын 7-12-нд Бээжинд айлчилна гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.

Хоёр намын харилцааг хөгжүүлэх, Тайваний хоолойг эрэг хоорондын найрсаг харилцааг дэмжих зорилгоор Хятадын коммунист намын Төв хороо, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Жэн Ливэнийг Бээжин, Шанхай, Жянсу-д айлчлахыг урьсныг тус агентлаг онцолжээ.

Гоминьдан намын удирдлагууд урилгыг албан ёсоор хүлээн авсан байна. Тайваний улс төрийн хүчний мэдэгдэлд энх тайвныг бэхжүүлэх, хоёр талын солилцоог өргөжүүлэх, Тайваний хоолойн хоёр талын иргэдийн сайн сайхныг хангахад талууд эрмэлзэж буйг онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top