БНХАУ Тайваньд зэвсэг нийлүүлсэн компаниудыг хар жагсаалтад оруулав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 08

 

Хятадын эрх баригчид Тайваньд зэвсэг нийлүүлсэн болон Хятадын зарим компани, хувь хүмүүсийн эсрэг хориг арги хэмжээ авсны хариуд АНУ-ын таван компанийг хар жагсаалтад оруулахаар болсон тухай БНХАУ-ын гадаад хэргийн яам мэдээлжээ.

АНУ нь Хятадын бүс нутаг болох Тайваньд зэвсэг худалдан, “Нэг Хятад” зарчмыг илт зөрчиж,, янз бүрийн шалтгаар Хятадын компани, хувь хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч байна. Үүний хариуд Хятад улс BAE Systems Land and Armament, Alliant Techsystems Operation, AeroVironment, ViaSat болон Data Link Solutions компанийн эсрэг хар жагсаалтад оруулав гэж мэдэгдэлд онцолжээ. Энэ хүрээнд эдгээр компаниудын Хятадын нутаг дэвсгэр дэх үл хөдлөх хөрөнгө зэрэг активыг царцааж байна. Түүнчлэн, эдгээр компаниудтай гэрээ хэлцэл байгуулах, хамтран ажиллахыг хоригложээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top