Байгалийн түүхийн музейн барилгын ажил 75% байна

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг Их тэнгэрийн аманд “Байгалийн шинжлэх ухааны музей”-н барилгын ажил 75% үргэлжилж байна. Музейн шинэ барилга нь 5 блок байх агаад 44.02 мянган м.кв талбайтай байхаар төлөвлөжээ. Барилгын ажлыг “Содон номин” ХХК гүйцэтгэж байна.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богдхан уулын тусгай хамгаалалтай газар нутгийн “Их тэнгэрийн ам” -ны 66,332 м2 эзэмшил газарт баригдаж байгаа “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей” ийнхүү шинэчлэн байгуулагдсанаар байгалийн юмс үзэгдлийн бүрэлдэн тогтох учир шалтгаан, түүний хувьсан өөрчлөгдөх зүй тогтол, төлөв байдал, устах үйл явц зэрэг ойлголт мэдлэгийг бүх нийтэд цогцоор хүргэхдээ техник технологийн ололтод тулгуурлан олон улсын түвшинд хүрсэн соёлын шинэ орон зай бий болох юм.

Ташрамд сануулахад Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 244 дүгээр тогтоолоор “Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей” болгон шинэчлэн байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top