Чойжин Ламын Сүм музей Монголын Архитекторуудын эвлэлтэй хамтран ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Чойжин Ламын Сүм музей болон Монголын Архитекторуудын эвлэл хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд музейн дэд бүтэц, орон зайн зохион байгуулалт, хадгалалт хамгаалалтын тулгамдсан асуудлыг мэргэжлийн түвшинд судалж, музейн консепт хамтран боловсруулан шийдвэрлэхэд чиглэн ажиллах юм.

Мөн архитектур, музей судлал, соёлын өвийн хамгаалалтын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ олон нийтэд зориулсан соёлын боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top