Японы Олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагаас 2026–2028 онд хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалын загвар аймаг” төслийн эхний аймгаар Өмнөговь аймаг шалгарсан байна.
Энэ хүрээнд ЖАЙКА-гийн Тогтвортой аялал жуулчлалын төслийн ажилтан Макино сан ахалсан төлөөлөгчид аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх уулзаж, төслийн зорилго, чиглэлийг танилцууллаа.
Тус төсөл нь:
• Өмнөговь аймгийг олон улсын Green Destinations болон UN Best Tourism Village гэрчилгээтэй болгох,
• Аймгийн аялал жуулчлалын онцлог брэндийг тодорхойлох,
• Салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилготой юм.
ЖАЙКА-гийн зүгээс 2027 онд Япон улсын Фукуй мужид танилцах уулзалт, туршлага солилцох хөтөлбөр зохион байгуулж, төслийн хэрэгжилтийг хангах, орон нутгийн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )