Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Өмнөговь аймгийн “Барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн–2026” зохион байгуулагдлаа.
Тус зөвлөгөөний зорилго нь барилгын салбарт мөрдөгдөж буй хууль тогтоомж, норм стандартын хэрэгжилтийг хангах, салбарын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, цаашдын зорилт, чиглэлийг тодорхойлоход чиглэж байв. Зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран зохион байгуулсан бөгөөд “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ цахимаар оролцож, барилгын чанар, аюулгүй байдал, зураг төслийн боловсруулалт, норм нормативын баримт бичиг, захиалагчийн хяналт, барилгын нэгдсэн мэдээллийн систем зэрэг сэдвүүдээр илтгэл, мэдээлэл хийж, оролцогчдын санал бодлыг солилцов.

Сэтгэгдэл ( 0 )