Аймгийн Засаг даргын урилгаар “Түмэн тэмээний баяр”-ын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Унгар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрущанскийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Элчин сайд боловсролын цахим сургалтын төслийг Монгол улс, Өмнөговь аймаг амжилттай хэрэгжүүлж, салбарын албан хаагчдыг Унгар улсад туршлага судалж, суралцуулж байгааг сайшааж, дээрх чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж байгааг онцоллоо.
Цаашид боловсролын цахим сургалтын төсөл, Унгар улсын тэтгэлэгт хөтөлбөр, мөн хариуцлагатай уул уурхай, аялал жуулчлал, усны нөөц, эм хангамжийн чиглэлээр хамтран ажиллах санал солилцож, талууд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтран дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )