Ёкозүна Хоошёорюү: Зурагт унтраа!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 29

Мэргэжлийн сүмогийн Аки башёд ёкозүна Ооносато түрүүлж, Японы Эзэн хааны цомыг тав дахиа гардлаа. Гэхдээ түүнд энэ цомыг ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн тийм амар өгчихсөнгүй.

Сүүлчийн өдрийн сүүлийн барилдаанд эргэлзэж боссон Ооносатог эрүү цээж рүү нь хэдхэн түлхээд хялбархан гаргаснаар түрүү бөхийн нэмэлт барилдаан хийхээр болсон. Нэмэлт барилдаанд хурдаар ааглан түргэн босоод, тойрч мавашины барьц авах гэсэн ч аралтай бяртай Ооносато тэр даруй хариулж, давлаа. Гэхдээ озэки Чиётайкай буюу Коконоэ ояката шүүгчийн хувиар хажуугаас гараа өргөж, Ооносатогийн хөлийн тавхай эргэж дохёд хүрсэн эсэхийг шалгуулсан юм. Мөн гар нь урьтаж хүрсэн эсэхийг ч удаашруулалтаар давхар хянууллаа. Гэхдээ тайлбартаа бол гар биш хөлийн байрлалыг шалгуулаад, асуудалгүй байсан тул ялалтыг Ооносатод өгсөн гэлээ.

Удаашруулсан бичлэгээс бол хайн гэж үзээд дахиад барилдуулчих боломжтой шиг харагдсан. Гэхдээ монгол бөхөө гэсэн бидний нүдэнд тэгж харагдсан байхыг бас үгүйсгэх аргагүй. Сүмогоор дамжуулан япончуудын соёл заншил, зан чанарыг бага ч атугай гадарлах болсон зарим үзэгчид энэ агшинд хэрхэвч Хоошёорюүгийн талд шийдвэр гарахад хэцүү гэдгийг ойлгож байсан биз.

Ёкозүна Хакүхо хэдэн жилийн өмнө маш чухал барилдаанд шүүгчийн буруугаас болж ялагдчихаад дараа нь хэвлэлд “Хүүхэд ч харчихаар юмыг...” гэж хэлээд шүүмжлэлд өртөж байсан удаатай. Мөн шийдвэрийг эсэргүүцэн дэвжээний хажууд хэдэн минут ч зогсож, эсэргүүцлээ илэрхийлж байлаа. Дархан аварга Хорлоогийн Баянхмөнхийн нэгэнтээ хэлсэнчлэн “Хүн байгаа газар но байж л таараа” тул энэхүү шүүлтээр Ооносатогийн түрүү 5 болж, Хоошёорюүгаас тасрах маягтай болж ирэв.

Хоошёорюү дахин удаашруулалт үзэж, шийдсэн барилдааны дараагаар хэвлэлийнхэнд ярилцлага өгөхгүй гэдгээ гарын дохиогоор илэрхийлээд, туслахдаа “Зурагт унтраа!” хэмээж, өрөөнд байсан зурагтыг унтраалгажээ. Ингэснээр Ооносатогийн түрүү бөхийн шагнал гардах ёслолыг үзээгүй гэнэ.

Хоошёорюүгийн дасгалжуулагч Тацүнами ояката “Хоошёорюүгийн бэлтгэлдээ хандах хандлага өөрчлөгдөж, илүү эрт бэлтгэлдээ гарах болсон. Мэдээж, тэр ирээдүйд дахин түрүүлнэ” хэмээн эрсхэн хэлжээ.

Хоёр ёкозүна энэ башёг адил 13 даваа, 2 унаатай дуусгалаа. Дараагийн башёд Хоошёорюү даагаа нэхэхээр шамдах тодорхой.

Ийнхүү Макүүчи зиндаанд улсын заан Донровын Долгорсүрэнгийн ач хүү С.Бямбасүрэн түрүүлэхийн төлөө нэмэлт барилдаан хийсэн бол Жюүрёо зиндаанд дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын зээ хүү, улсын гарьд Дамбийн Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъянтогтох 13 даваа, 2 унаатайгаар түрүүллээ. Мөн Жонокүчи зиндаанд улсын хүчит арслан Дуламжавын Мөнх-Эрдэнийн хүү домогт Буянтоо аваргын нэртэй М.Буянтогтох 7 даваатай түрүүлж, монгол түмнээ баярлууллаа.

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.158) 2025 оны 10 сарын 06

Монголын дороос гарч ирж бгаа залуу жензи бөхчүүд жиндээ анхаарнашүү яагаачгүй бж ялхайтлаа таргалцан домогт их аварга Асашёрюү жингээ тааруулдаг сумогийн оргилд хүрсэн үедээч жингээ барьж бсан юмшүү

0  |  0
zochin(103.212.162.112) 2025 оны 10 сарын 04

Demii yuman deer margah hereggui, harin sain beld.

0  |  0
irgen(202.55.188.109) 2025 оны 10 сарын 03

zvger ene mgl buhud дуруужбаа одон тэмдэг өгөх хэрэгтэй таминээ

0  |  0
Өвгөн Балдан(202.126.91.69) 2025 оны 10 сарын 04

Бямбасүрэн сайн барилдсаан. Амжилт хүсье.

3  |  0
sumo bol mongoliin b(103.168.34.47) 2025 оны 10 сарын 03

ene teneg mongol batsaanuudiin tuhai sonind yagaad bicheed bdag yum be.sonin bish hogiin sait yum daa.gadaadad har ajil hiij huviin amidralaa saijruulah gej yvaa heden guigachin nusan taglaanuud sh dee.mongol ulsiin hugjild 1 ch huvi nemer bhgui

1  |  2
Зочин (124.158.125.39) 2025 оны 10 сарын 03

Солиотой нэг амьтан аваргыг Украины бөхөд унасныг Оросыг эсэргүүцэж бууж өгсөн гэж солиорчээ. Энэ лав монгол хүн биш байхаа

2  |  1
123(202.55.188.94) 2025 оны 10 сарын 04

Асашёрьюү Хакухо 2ын аль нэг гар барьцанд хүрээд авбал за тодорхой боллоо гэж хардаг бсан Хоошёрьюү нэг тийм дархан барьцтай болох хэрэгтэй тэр толгой уургалж мушгих дагуулж хөмрөх энэ тэр сумод бол амь дүйсэн мэх гол ясандаа ийм их бяртай лужир хүзүүтэй хүн чинь өөрөө орж барьцаа авч барилддаг болвол яамарч том хүн юу ч болохгүй\n

3  |  0
Монгол эр(202.126.89.190) 2025 оны 10 сарын 04

Хоошёорюу энэ башёд маш сайн,бас сайхан,хүчтэй барилдлаа. Аваргын зангаргатай барилдаж бид бүхнийг баярлууллаа. Баяр хүргэж,амжилт хүсье

8  |  0
Сонирхогч(103.212.162.84) 2025 оны 09 сарын 30

Хоошориюу Оносатотой зууралдаж, удаж болохгүй ээ. Эхний барилдааныг маш сайн хийсэн, дараагийнх дээр ялимгүй гэрээлсэн. Их мэдэгчид жинтэй, бяртай аралтай, даацтай Оносатотой хэт яарсан, барьц авах байсан мэтээр бүлтрэх нь утгагүй. бариа зөрөөг дээр маш хурдан мэхээсхийж чадвал давна

0  |  0
Зочин(203.91.115.49) 2025 оны 10 сарын 03

Манай бөх или унасан. Дахиулах үндэс байхгүй. Харин ч захын шүүгч нар дахин хянасан нь хэт шударга байлаа. Бас Хакухо аварга хүүхэд ч харахад давсан нь ойлгомжтой гэсэн тайлбартай барилдаанд унаагүй. Кисеносатотой ойролцоо унаад хайна гэж үзээд дахиж барилдуулсан. Дахин барилдаанд Хакухо давж түрүүлэх болзлоо хангасан. 33 дахь түрүүний болзлоо хангаж байлуу даа тэгээд тийм тайлбар өгсөн. Мэдээгээ нягталж бичээрэй. Тэр барилдаан бол дахиулах үндэс угаасаа байсан.

1  |  0
Сугар(202.126.88.64) 2025 оны 10 сарын 03

Аса аварга Баруто мэтийг яаж хаядаг байлаа даа. Том хүний эвийг олж хаядаг болох хэрэгтэй. Халз тулбал хэцүү дээ

4  |  0
Зочин(66.181.161.84) 2025 оны 10 сарын 03

Хошёрүү сайн,Оросыг эсэргүүцэж Украины бөхөд унаж өгсөн!\n

4  |  8
Баагий(59.153.86.51) 2025 оны 10 сарын 03

Хоошоорюү маань өмнөх 3-н жилүүдээс илүү байсан. Гэхдээ манай хоошоорюү үргэлж давах гэж төрөөгүй одоо барилдаандаа сэтгэл зүйдээ анхаарч байгаад 11-р сарын тэмцээнд цоо шинээр ирнэ. Харж байгаарай та нар хошорюү амжилт

2  |  1
Yanhngchii(202.126.90.69) 2025 оны 09 сарын 29

Uu suga sda

0  |  0
Yanhngchii(202.126.90.69) 2025 оны 09 сарын 30

Uu suga sda

1  |  0
Иргэн(66.181.176.102) 2025 оны 09 сарын 30

Хоошёрюд якузона цолыг яаран өгсөн гэж Японы телевизээр сумо тайлбарладаг гадаадын хүмүүс ярьж байсныг үндэслэлтэй гэж боддог, ер нь цөөн түрүүлдэг бөх, жингээ ядаж 160 кг болгомоор байна.

0  |  6
zochin(49.109.4.65) 2025 оны 09 сарын 30

teneg buh

0  |  2
Зочин (103.212.117.44) 2025 оны 10 сарын 02

2 дахь барилдаанд 1 дэх барилдааны арга, тактик, мэхийг давтан хийх байсан юм. Харилцан барьцтай барилдвал Оносатог дийлэхгүй ээ. Арал, жингийн зөрүү их.

4  |  0
ohhho(150.228.177.67) 2025 оны 09 сарын 30

2 дахь барилдаанд арай л яарчихлаа, барьц аваад хэсэг зогсох байсан юм

4  |  0
Zochin(103.10.23.128) 2025 оны 09 сарын 29

Yadaj bhad yamaan omogtoi ha ha. \nDavaajargal shig devjeenees buuhgui heruul hiigeed zogsdog avarga btagui buh ch bgaagui, shivshig.Buhchuudiin tsusand yalt ch ugui no bdag\n\n

0  |  1
Бөх сонирхогч(202.55.188.118) 2025 оны 10 сарын 03

Дараагийн аваргууд ар араасаа дөхөцгөөж л явна даа.

6  |  1
үнэн(66.181.161.203) 2025 оны 10 сарын 03

гоё шүү. монгол эрчүүд ингээд урамтай лдаа

6  |  0
Top