Д.Рагчаа гардийн хүү дээд зиндаанд гурав дараалж давлаа

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Энэ сарын башёгоос эхлэн дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъянтогтох өнөөдөр гурав дахь даваагаа авлаа. Тэрээр өнөөдрийн барилдаанд Рюдентэй таарч барилдсан юм. Асахакүрюү Р.Жамъянтогтох одоо маегэширагийн 17-гоос босон барилдаж байна. Тэрээр маргаашийн барилдаанд маегэширагийн 14-өөс босон барилдаж буй Митакэүмитай таарч барилдана. Митакэүми одоогийн байдлаар нэг даваа, хоёр унаатай байна.

Үндэсний бөхийн гарди Д.Рагчаагийн хүү Асахкүрюү Жамъянтогтох нь 1999 онд нэгдүгээр сарын 8-нд төрсөн. Өдгөө 27 настай. Такасаго дэвжээнд харьяалагддаг, 185 см өндөр, 150 кг жинтэй. Мэргэжлийн сүмод 2023 онд орсон. Анх орсон жилээ жонокүчи зиндаанд нэг ч уналгүй түрүүлж байсан юм. Улмаар хоёр башё барилдаад санданме зиндаанд дэвшсэн. Санданме зиндаанд ердөө нэг башё барилдаад нэг ч унаагүй боловч тойргийн барилдаанд ялагдан түрүүгээ алдсан юм. Энэ оны долоодугаар сард макүшита зиндаанд нэг ч уналгүй түрүүлэн жюрёо зиндаанд дэвшсэн. Жүрёо зиндаанд анх дэвшсэн башёдо мөн адил түрүүлж, мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top