Монголын сүмочдын 104 дэх түрүү

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё 14 дэх өдрөө болж, Монголын сүмоч Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэв. Тэрбээр өнөөдөр Украины озеки Аонишикийд унасан хэдий ч түүний араас нэхэж байсан ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн болон Котошохо нар унасан бөгөөд Киришима Б.Лхагвасүрэн башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангаж, мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны түрүүгээ гурав болголоо. Мөн Монголын сүмочдын 104 дэх түрүү энэ юм.

МОНГОЛ СҮМОЧДЫН ТҮРҮҮ:

Хакүхо М.Даваажаргал (45)

Асашёорюү Д.Дагвадорж (25)

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10)

Харүмафүжи Д.Бямбадорж (9)

Какирюү М.Ананд (6)

Киришима Б.Лхагвасүрэн (3)

Тамаваши Б.Мөнх-Оргил (2)

Хошёорюү С.Бямбасүрэн (2)

Кекүтэнхо Н.Цэвэгням (1)

Ичиножёо А. Ичинноров (1)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top