Мэргэжлийн сүмогийн Аки башёгийн 12 дахь өдөр ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Украины 21 настай комүсүби Аонишикид ялагдлаа. Дараалан 11 давсан ёкозүнад мэхээ даацтай хийх боломж олголгүй хөдөлгөөнийг нь дагаж дайрсаар хашиж мордоод, хоёр башё дараалан унагав.
Ингэснээр ёкозүна Хоошёорюү, Ооносато нар тус 11 даваа, 1 унаатайгаар тэмцээнийг хамтдаа тэргүүлж эхэллээ.
.jpg)
Аонишики япон бөхчүүдийн хийж дадаагүй мордох мэхийг яг монгол бөх шиг хийж, давсан нь бөх сонирхогчдын анхаарлыг татсан нь ойлгомжтой. Багаасаа чөлөөт бөх, жүдогоор зэрэг хичээллэж, золгооны барилдааны эрдэм, мэх сайтай гэдгээ бужигнаад өнгөрсөн тэр хэдэн секундэд зөнгөөрөө мэдэрч хийж буй мэх, барилдаанаараа тодорхой харууллаа. Золгоогүй нөхцөлд озэки Точиазүма шиг биеэ хураачихаад туушхан дайрч барилддаг Аонишики золгохоороо дэвжээнийхээ багш Аминишики шиг элдэвтэй гэдгээ ингэж нотлов.
“Би яг өөрийнхөө барилдаанаар барилдаж чадсандаа баяртай байна” хэмээн Аонишики өгүүлсэн бол энэ башёд ганц л ялагдсан ёкозүна Хоошёорюү “Уналаа гээд ажил дууслаа гэсэн үг биш” хэмээн өөдрөг өгүүлжээ.
Мэргэжлийн сүмод барилдаж эхэлснээсээ хойш ердөө 12 башёгийн дараагаар саньякү цолд хүрч, дээд амжилт тогтоосон Аонишикигийн барилдааныг өрсөлдөгчид нь одоогоор бүрэн судлаагүй, ямар мэх хийх нөөцөнд нь байгааг багцаалаагүй байж болно. Өнгөрсөн сарын башёд мавашины барьцнаас дунгуйлдаж татах мэхээр хэд хэдэн өрсөлдөгчөө ялсан бол энэ удаад өөр өөр хувилбарын барилдаанууд үзүүлж, нөөц бололцоо ихтэй гэдгээ харуулсаар байна.


Сэтгэгдэл ( 5 )
Шилдэж татахыг нь мэдрээд бна . Илүү юм алга алга . Аса ах шигээ урагш явж барилд
Шилдэж татахыг нь мэдрээд бна . Илүү юм алга алга . Аса ах шигээ урагш явж барилд
Авга ах нь Болгар эстон гэлтгүй бүгдийг нь шидэж явсан сан
Хоошориюу өчигдөр озеки Китазакурад навс унасан. Ирэх башёгоос Украины бөх Аомнишки улам цоорно, хэдэн жилдээ Оносатотой цом булаалдах байх. Хоошориюу хол явахгүй, энэ цолон дээрээ хэдэн жил тогтох хэрэгтэй
Хохолд унаж бдаг энэ явахгүй ээ