Саудын Арабын Эр-Рияд хотноо өнөөдөр 70 сая ам.долларын шагналын сантай Esports World Cup эхэлж байна.
Энэ тэмцээнд алдартай шатарчдыг урьснаас гадна Post Malone, Black Eyed Peas нээлтийн ёслолд ая дуугаа өргөж, албан ёсны элчээр Криштиано Роналдо ажиллаж байгаа юм.
Esports World Cup-ийг хүн амынх нь 2/3 нь 35-аас доош настай Саудын Араб улс хоёр дахь удаагаа зохион явуулж байгаа юм. Энэ улс 2030 он гэхэд Дэлхийн Esport-ийн төв болох зорилготой гэдгийг тус улсын хунтайж Мухаммед ибн Салман мэдэгджээ.
Хунтайж өөрөө Esport-д шимтэн дурлагч тул энэ зорилгодоо хүрэхийн тулд их мөнгө гаргаж, санаачлага ундруулсаар байгаа юм.
Наймдугаар сарын 4-нийг дуустал үргэлжлэх Esports World Cup-д Дэлхийн шилдэг 16 баг оролцохоор сонгогдсоноос гадна 24 спорт тоглоомын төрлөөр 25 тэмцээн зохиохоор төлөвлөжээ. Энэ удаад өмнөх ДАШТ-ээс онцгойрч буй нь шилдэг шатарчдыг нэмж оруулсан нь юм.
Team Liquid-д Норвегийн их мастер Магнус Карлсен, АНУ-ын их мастер Фабиано Карауна нар хамтдаа оржээ. Шатрын тэмцээний дүрэм нь нэг өрөгт нэг шатарчинд 10 минутын л хугацаа өгнө. Нэмж нэг ч секунд олгохгүй юм байна. “Энэ журам нь уламжлалт шатраас өөр, илүү онлайн тоглоомын шинжтэй болгож байна” хэмээн Фабиано Каруана өгүүлжээ.
Саудын Арабын “Аль Наср” клубт тоглож буй Криштиано Роналдо Дэлхийн элчийн үүргийг гүйцэтгэнэ. Од хөлбөмбөгчийн оролцоо Дэлхийн дахинд Esports World Cup-ийг таниулахад их нэмэр болно гэж тооцжээ.
“Спорт үргэлж шинэчлэгдэн хөгждөг жамтай. Esport бол спортын шинэ чиглэл, хөгжил юм. Миний талбай дээр мэдэрдэг бүхнийг Esport-ийн тамирчид мэдэрч буйг би анзаарсан. Энэ тамирчидтай хамт байж, Дэлхийн хэмжээний том үйл явдлын нэг хэсэг болж, шинэ үеийн хүсэл тэмүүллийг хуваалцаж буйдаа баяртай байна” хэмээн Роналдо мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 3 )
The Mongolz haana bainaa
The Mongolz haana bainaa
The Mongolz haana bainaa