Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импорт өсжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харвал импортын гол нэрийн бүтээгдэхүүнээс өндөг, цагаан будаанаас бусад төрийн бүтээгдэхүүний импорт өсжээ. Оны эхний долоон сайрын байдлаар 126.4 мянган тонн улаанбуудай импортолсон нь өмнөх оны мөн үеэс даруй 40 дахин өссөн дүн боллоо. Энэ нь ургац алдсан, ган гачиг нүүрлэсэнтэй холбоотой байна. Ялангуяа өнгөрсөн онд ургац хураалт төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй учраас дотоодын хэрэглээнд зориулж дахин 100 мянга гаруй тонн улаанбуудай импортоор худалдан авах шаардлагатай болоод байгааг салбар яамнаас мэдээллээ. Түүнчлэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, самар, элсэн чихэр, тахиа, гахайны махны импорт 10-40 хүртэл хувиар өсөөд байна.

Улаанбуудайн импорт өмнөх оныхоос 40 дахин нэмэгджээ.

Ташрамд дурдахад ЕАЭЗХ-той байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээр долоодугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Энэхүү хэлэлцээрээр 367 төрлийн бараа, бүтээгдэхүүний гаалийн тарифыг чөлөөлөх юм. Үүнээс шалтгаалан хүнсний зарим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний импорт нэмэгдэх төлөвтэй байгаа ч Монгол Улс дотоодын үйлдвэрлээ хамгаалахын тулд өндөг, улаанбуудай, хууай сүү зэрэг бүтээгдэхүүний импортод квот тогтоогоод байгаа билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top