Тэд бидний тухай: Говийн хэрмийн нууц тайлагдав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 28

Олон улсын эрдэмтдийн баг Говийн нууцлаг хэрмийн талаар дуулиантай нээлт хийжээ. Эл мега байгууламж нь Монголын Говиор 321 км үргэлжилдэг бөгөөд шинэ нээлт нь энэхүү өнө эртний дурсгалын тухай ойлголтыг бүхэлд нь өөрчилж байна гэж шинжлэх ухааны “Land” сэтгүүлд бичжээ.

Иерусалимын Хебрю их сургуулийн археологичид Монгол, Америкийн эрдэмтдийн хамтаар эл нууцлаг хана хэрмийг XI–-XIII зуунд Тангууд улсын үед барьсан болохыг тогтоосон байна.

Тус хэрэм зөвхөн хамгаалах байгууламж төдийгүй газар нутгаа хянах нарийн систем байжээ.

Говийн хэрэм нэгэн зэрэг хэд хэдэн үүрэг гүйцэтгэж байсан аж. Худалдааны урсгалыг зохицуулахаас гадна хил хязгаарыг тогтоож, их гүрний сүр хүчийг илтгэдэг байж гэж судлаачдын багийн ахлагч профессор Гидеон Шелах-Лави тайлбарласан байна.

Хэрмийг инженерийн маш өвөрмөц шийдлээр барьсан нь эрдэмтдийг гайхшируулжээ.

Эрт үеийн барилгачид чулуу болон модоор батжуулан нягтаршуулсан хөрс шороог ашиглан Говийн хатуу ширүүн уур амьсгал, газрын онцлогт тохируулан маш уран нарийн аргаар хэрмийг бэхжүүлсэн байна. Ялангуяа хэрмийн харуулын цамхгийн байрлалд ихээхэн ач холбогдол өгдөг байжээ. Хэрмийг усны эх ундарга болон модны эх үүсвэрийн дагуу барьсан бол харуулын цамхгуудыг даваа, элсэн манхан зэрэг өндөрлөг газар байгуулсан нь тус хэрмийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлжээ.

Археологийн олдворуудаас үзвэл хэрмийн гол хэсгүүдийг XI–-XIII зуунд барьсан хэдий ч зарим хэсгүүдийг үүнээс ч өмнө хоёр мянган жилийн турш буюу МЭӨ II зуунаас XIX зууны хооронд ашигласан байна. Энэ нь Төв Азийн үе үеийн хаад, захирагчдын хувьд стратегийн ач холбогдолтой байгууламж байсныг илтгэж байна гэж эрдэмтэд онцолжээ.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Richard (202.9.46.251) 2025 оны 06 сарын 01

Эд түүхийн дурсгалын талаар огт мэдлэггүй. Улсдаа байгаа түүх соёлын дурсгалыг огт мэддэггүй ямар төрөлд хамаарах гээд энэ тухай бүр өчүүхэн ч мэдлэггүй. Энд боловсрол мэдлэг чадвар гэж огт байдаггүйтэй шууд холбоотой. Амьтад нь эднээс илүү ухаантай.

2  |  0
Иргэн(202.126.91.103) 2025 оны 06 сарын 01

Энэ бол монголд ээлгүй нээлт бн

2  |  0
kkkkkkk(103.168.34.215) 2025 оны 06 сарын 01

mongoliin hil tsagaan herem hureh btugai enuuhen uudendee govid bjee kk

1  |  1

0  |  1

kkkkkkk(103.168.34.215) 2025 оны 06 сарын 02

mongoliin hil tsagaan herem hureh btugai enuuhen uudendee govid bjee kk

0  |  2
kkkkkkk(103.168.34.215) 2025 оны 06 сарын 01

mongoliin hil tsagaan herem hureh btugai enuuhen uudendee govid bjee kk

0  |  1
kkkkkkk(103.168.34.215) 2025 оны 06 сарын 01

mongoliin hil tsagaan herem hureh btugai enuuhen uudendee govid bjee kk

0  |  1
иргэн(103.57.93.124) 2025 оны 06 сарын 01

Тангудын говь болчуу?\nМанай говь юмуу?

1  |  1
Алтагэрэл(202.55.188.35) 2025 оны 06 сарын 01

Түүхийн арвин дурсгал газар шороонд бий. Төв аймөг дундговь аймаг өмнөговь аймгуудын нутгийг дамнасан гүнжийн зам хэмээх хэдэн зуун км урт шуудуу бий.Үүнийг судалбал баримт гарч ирнэ.\n

3  |  0
Close menu