Дундговь аймагт шүлхий өвчин дэгджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дундговь аймгийн Гурвансайхан, Адаацаг сумдад малын гоц халдварт шүлхий өвчин дэгдсэн тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Одоогоор дэгдэлтийн голомтуудад хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Өвчний тархалтыг хязгаарлахын тулд халдваргүйжүүлэлт, ариун цэврийн арга хэмжээ авч эхэлжээ.

Одоогоор Ховд болон Баян-Өлгий аймагт шүлхий өвчний “САТ1” хэлбэрийн халдвар саяхан бүртгэгдсэн бөгөөд хорио цээр тогтоож, өвчилсөн малуудыг устгалд оруулаад байгаа билээ.

Шүлхий өвчин нь үхэр, хонь, ямаа, гахай зэрэг туурайтан амьтдад халдварладаг халдварлах магадлал маш өндөр вирусын гаралтай өвчин юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top