Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 13

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Орос, Украины шууд яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаа Туркийн Гадаад харилцааны сайд Хакан Фиданд талархал илэрхийлжээ.

АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн албанаас даваа гарагт тараасан мэдэгдэлд өгүүлснээр, Рубио болон Фидан нар утсаар ярьсан байна. Ингэхдээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Орос, Украины яриа хэлэлцээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж буй Туркийн талд талархаж, дайны галыг нэн даруй зогсоох боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu