Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Саудын Арабд гэнэтийн айлчлал хийжээ.
Тэрбээр айлчлалын үеэр олон чухал уулзалтууд товлогдсон гэж мэдэгдээд Персийн булангийн орнуудтай дроны халдлагатай тэмцэхэд нь Украины туршлагаас хуваалцахад бэлэн буйгаа илэрхийлжээ. “Эрчим хүчний аюулгүй байдал болон ялангуяа Европ дахь амьдралын өртөг Персийн булангийн орнуудын газрын тос, байгалийн хий болон дэлхийн зах зээлийн тогтвортой байдлаас шалтгаалдаг” гэж онцолжээ.
Үүний хариуд Зеленський Персийн булангийн орнууд Украинд Оросын түрэмгийллээс хамгаалахад нь тусална гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. “Ойрх Дорнодын орнууд бидэнд бэхжих боломж олгохыг хүсэж байна. Эдгээр улсад бидэнд нэн шаардлагатай байгаа агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн пуужингууд бий. Энэ тал дээр тохиролцохыг хүсэж байна” гэжээ.
Washington Post сонин эх сурвалж дурдан мэдээлснээр, Пентагон Украинд зориулсан зэвсгийг Ойрх Дорнод руу шилжүүлэх боломжийг судалж байна. Учир нь Ираны эсрэг дайн нь АНУ-ын чухал зэвсгийн нөөцийг шавхаж байна гэж онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )