Зеленський: Энхийн төлөвлөгөөний шинэ хувилбарыг АНУ-д танилцуулна

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Украины ерөнхийлөгч Володимир Зеленський энхийн төлөвлөгөөний шинэ хувилбарын мягмар гарагт АНУ-ын талд танилцуулна гэж Европын удирдагчидтай хийсэн уулзалтынхаа дараа мэдэгджээ.

“Энхийн төлөвлөгөөний шинэ хувилбар мягмар гарагт бэлэн болж, дахин сайтар хянасны эцэст АНУ-ын талд танилцуулна” гэж Зеленський онцлоод АНУ-аас санал болгосон 28 заалтыг 20 болгож хассан тухай дурджээ. Ингэхдээ нутаг дэвсгэрийн асуудлаар ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна.

Даваа гарагт Володимир Зеленський Лондон хотноо Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, Германы канцлер Фридрих Мерц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нартай Украины мөргөлдөөний зохицуулах асуудлыг хэлэлцсэн билээ.

Тэрбээр мөн Брюссель хотноо НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Европын зөвлөлийн дарга Антониу Кошта болон Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нартай хэлэлцээ хийжээ. Талууд аюулгүй байдлын баталгаа, Украины нэн тэргүүнд шаардлагатай зэвсгийн жагсаалт (PURL) болон дайны дараах нөхөн төлбөрийн зээл зэрэг асуудлуудыг хөндсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top