Монголын "FIBO CLOUD" компани АНУ-ын Пало Альто хотод байрлах Silkroad Innovation Hub-тай хамтран Төв Азийн бүс нутгийн хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх түүхэн хамтын ажиллагааг эхлүүллээ.
Энэхүү платформ нь Азербайжан, Гүрж, Казахстан, Кыргызстан, Монгол, Тажикстан, Туркменистан, Турк, Узбекистан зэрэг Төв Азийн 9 оронд хиймэл оюуны хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай Nvidia-ийн өндөр хүчин чадалтай тооцооллын нөөц, технологийн дэд бүтцээр хангаж ажиллана.
Дэд бүтэц нь бүс нутгийн их, дээд сургуулиуд, академик байгууллагууд, стартапууд болон технологийн компаниудын хиймэл оюун ухаан бүхий бүтээгдэхүүн боловсруулах, хөгжүүлэх, судалгаа хийхэд чухал хөшүүрэг болох юм.
Silkroad Innovation Hub нь Цахиурын хөндийд бүртгэлтэй 17 компанид 40 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт босгоход оролцсон бөгөөд цахиурын хөндийд Төв Азийн стартап экосистемийн голлох тоглогч болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )