
АНУ-ын их сургуулиуд оюутнууд хиймэл оюун ухааныг өргөнөөр ашиглах болсонтой холбогдуулан шалгалтуудаа аман хэлбэрээр авах болжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, гэртээ бичсэн даалгаврууд нь “хэтэрхий төгс” болсон гэж багш нар ярьжээ. Бичсэн ажлаа тайлбарлахыг хүсэхэд оюутнууд ихэвчлэн чаддаггүй байна. Тиймээс багш нар оюутнуудын шүүмжлэлт сэтгэлгээ, мэдээллийг задлан шинжлэх чадварт санаа нь зовних буйгаа илэрхийлжээ.
Тиймээс АНУ-ын их сургуулиуд шалгалтуудаа эргээд аман хэлбэрээр авах шийдвэр гаргаж эхэлсэн байна. Ийм хэлбэрээр явж буй шалгалтын үеэр оюутнууд хиймэл оюун ухааныг ашиглах боломжгүй гэж Корнеллийн их сургуулийн профессор Крис Шаффер онцолжээ.
Пенсильваний их сургууль аман болон бичгийн шалгалтуудыг хослуулах замаар оюутнуудын бүтээлч сэтгэлгээ болон танин мэдэх чадварыг хөгжүүлж байна.
Сонирхуулахад, АНУ-д уламжлалт багш нарын оронд хиймэл оюун ухаан хичээл заадаг Alpha School сүлжээ сургууль нээгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )