Хва Сад холбогдох садар самуун сурталчилсан хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгов

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 10 сарын 04

 

Өмнөд Солонгосын MAMAMOO хамтлагийн гишүүн Хва Сад холбогдох садар самуун сурталчилсан хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай Сөүл хотын Сондуны цагдаагийн газраас мэдээлжээ. 

Есдүгээр сарын 10-ний өдөр Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр MAMAMOO хамтлагийн дуучин Хва Саг гэмт хэрэгт холбогдож, цагдаа нарт шалгуулсан нь үнэн гэх утга бүхий мэдээлэл цацагдаж эхэлсэн. 

Дуучин Хва Са өнгөрөгч тавдугаар сард "Sungkyunkwan" их сургуулийн оюутны хотхоны наадамд хүрэлцэн ирж үзүүлбэр үзүүлжээ. Ингэхдээ олон нийтийн дунд ёс суртахуунгүй үйлдэл гаргасан хэмээн "Оюутнууд болон эцэг эхчүүдийн хүний эрхийг хамгаалах байгууллага" Сондуны цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. 

Цагдаагийн хэлтэс тэдний гомдлыг хүлээн авч мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлжээ. Дуучин Хва Са уг хэрэгт холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаанд үнэнчээр оролцсон болохоо мэдэгдсэн байна. 

"Оюутнууд болон эцэг эхчүүдийн хүний эрхийг хамгаалах байгууллага"-ын зүгээс "Sungkyunkwan" их сургуулийн зарим оюутнууд насанд хүрээгүй болохыг онцлон, үзүүлбэр дээрээ байхгүй ёс бус үйлдэл гаргасан нь хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top