Хакүхо Холбооноос гарч буй шалтгаанаа дурдаж, ирээдүйн талаарх бодлоо дэлгэлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 09

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-нд Мэргэжлийн сүмогийн түүхэнд 45 удаа түрүүлж, хосгүй дээд амжилтын эзэн болсон ёкозүна Хакүхо М.Даваажаргал хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Энэхүү хурлаар Сүмогийн Холбооноос гарч буйгаа албан ёсоор зарласнаар дэвжээ толгойлж, шинэ чадалтай, чадварлаг сүмочид бэлдэх их хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй болж байна. Тэрбээр үүний төлөө даяар дуурсагдах далай даян дархан аварга аварга  Жигжидийн Мөнхбат аавынхаа алдар суугаа мандуулж, ард олондоо хайрлагдсан Монгол улсын иргэншлээсээ татгалзаж, Японы иргэн болсон билээ.
 


Сар орчмын өмнө Монголын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан Исэгахама ояката буюу ёкозүна Асахифүжи хэвлэлийн бага хуралд оролцсон байна. Хакүхогийн дэвжээг хаасны дараагаар бүгдийг нь Исэгахама оякатагийн дэвжээ рүү шилжүүлсэн юм.

Исэгахама ояката Хакүхогийн дэргэд суугаад “Өнөөдөр Хакүхо албан ёсоор Холбооноос гарч буйг мэдэгдэж байна. Тэр маш олон амжилт, дээд амжилт тогтоосон. Түүн шиг хүн Холбоонд аль болох удаан хугацаанд үлдэн ажиллаж, сайн сүмочид бэлдэхийг харна гэж боддог байлаа.
 


Гэвч шийдвэрээ эргэлт буцалтгүйгээр гаргасан тул үлдээж чадсангүй. Тиймээс бүх сүмо сонирхогчдоос уучлалт хүсэж байна. Сүмод хайртай, сүмогоор бахархдгийг нь би сайн мэднэ. Сүмод өөрийн гэсэн хувь нэмэр оруулахыг хүсч байлаа. Би  ч үүнийг нь дэмжиж байсан юм. Харин одоо Холбооноос гадуур ажил эрхлэх хүслийг нь хүндэтгэн хүлээн авч байна. Ятгаж, үлдээж чадаагүйдээ харамсаж байна. Та бүхнээс Хакүхогийн шийдвэрийг хүлээн авч, дэмжихийг чин сэтгэлээсээ хүсэж байна” хэмээн Исэгахама мэдэгджээ.

Харин ёкозүна Хакүхо М.Даваажаргал мэдэгдэл хийхдээ “Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Шахуу хуваарьтай ажилтай ч гэлээ өнөөдөр надтай хамт энд байгаад баярлалаа.
 


Сүүлийн 25 жилийн хугацаанд би сүмод дурлаж, сүмо ч намайг хайрлалаа. Энэ завшааныг ашиглаад Сүмогийн Холбооноос гарч, шинэ мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх болсноо мэдэгдэж байна. Ахмад тамирчны хувиар Исэгахама дэвжээтэй холбоотой асуудал үүсгэсэндээ уучлалт хүсье.

Маш олон янзын үзэл бодол гарсан болохоор их ч догдолж байлаа. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдлыг бодож үзээд Сүмогийн Холбооноос гарч, сүмог гаднаас нь хөгжүүлэхэд чадах бүхнээ хийх ёстой гэж шийдлээ. Сүмочийн хувиар би сүмог Дэлхий дахинд хөгжүүлэх болно.

Шавь нараа бодсонгүй, хариуцлагагүй шийдвэр гаргалаа гэж хүмүүсийн ярьж буйг сонссон. Дахин хэлэхэд, шавь нараа гэсэн сэтгэл минь огт өөрчлөгдөөгүй шүү” хэмээн өгүүлжээ.

Тэрбээр олон жилийн турш өсвөрийн сүмочдын тэмцээнийг Хакүхогийн цом тэмцэнийг  зохион явуулж байгаа. Тэгвэл цаашид Дэлхий дахинд сүмог хөгжүүлэхэд анхаарч, Сүмогийн “Их дуулга” тэмцээнийг зохиох төлөвлөгөөтэй гэдгээ мөн мэдэгдлээ. “Сүмогоор дамжуулан Дэлхий дахинд итгэл найдвар, аз жаргал түгээхийг зорино” хэмээн хэлсэн байна.

Гэр бүлийнхэн шийдвэрийг нь хэрхэн хүлээж авсан талаар ярихдаа “Би аугаа түүхтэй Монголд төрсөн. Гайхамшигтай Японд оронд том амжилт гаргалаа. Гэр бүл болон эх орныхон маань миний шийдвэрийг санал нэгтэйгээр дэмжсэн” хэмээн мэдэгджээ.

Харин Сүмогийн Холбооноос гарах болсон шалтгаанынхаа талаар “Өнгөрсөн жилийн гуравдугаар сард дэвжээг шилжүүлсэн. Энэ жилийн дөрөвдүгээр сарын 1 гэхэд түүнээс хойш нэг жил өнгөрсөн.

Гуравдугаар сард Холбооны удирдлага дэвжээний талаар хэлэлцэхдээ хэзээ сэргээн нээх талаар тодорхой тогтоогүй. Энэ л гол шалтгаан болсон. Өнгөрсөн жил бид шавь нарынхаа хамт Ошима дэвжээнд шилжихийг хүссэн юм.

Гэвч Ошима дэвжээний ояката /Кёкүтэнхо Н.Цэвэгням/ бид хоёрыг монгол учраас боломжгүй гэсэн. Үүнээс болоод манай дэвжээний 9 сүмоч спортоо орхисон” гэжээ.

Ёкозүна Тэрүнофүжитэй таагүй харилцаатай улмаас удирдлага дор нь байхгүй гэсэндээ Холбооноос гарахаар шийдсэн гэх хэвлэлийн мэдээллийг үнэн эсэхийг асуухад “Энэ бол худлаа. Тэрүнофүжигийн удирдлага дор байхыг хүсээгүй гэдэг худал” хэмээн Исэгахама ояката өгүүлсэн байна.

Хэвлэлийн бага хурал дээр 43 минут орчим ярилцсаны эцэст түүнээс нэгэн сэтгүүлч ямар нэгэн зүйлд харамсаж буй эсэхийг нь асуухад “Үгүй ээ, юундаа харамсах вэ. 25 жилийг сүмод өнгөрүүлсэндээ талархая. Дараагийн ажлаа тодорхой болохоор дахиад та бүхэнд дуулгах болно. Хэрвээ Миягино дэвжээг сэргээн нээвэл би гаднаас нь туслах болно. Тэгэхээр хамтдаа л байна гэсэн үг. Сүмог олимпын төрөлд ороосой гэж би мөрөөддөг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд ажиллах болно. Баярлалаа” хэмээн өгүүлээд гарч оджээ.

Үйлд явдлын хураангуй:

2024. 02.21.

Миягино дэвжээний сүмоч Хокүсэйхо А.Даваанинж дэвжээнийхээ хоёр бөхийг дээрэлхэж, хүч хэрэглэсэн хэрэг үйлдсэн тул сүмогоос хөөгдөв.

2024.02.23.

Шавь Хокүсэйхог зөв хүмүүжүүлж чадаагүй ояката Миягино буюу ёкозүна Хакүход хариуцлага тооцож, оякатагийн зэрэглэлийг хоёроор буулгаж, гурван сарын хугацаатай цалинг нь 20 хувиар хасав.

2024.02.28.

Хакүхог Миягино дэвжээг удирдахыг хориглож, дэвжээг түүний шавь Ишиурагаар удирдуулахаар болов.

2024.03.28.

Миягино дэвжээг тодорхойгүй хугацаагаар хааж, дэвжээний 19 ояката болон сүмочийг Исэгахама дэвжээ рүү шилжүүлэв.

2024.05.29.

Миягино дэвжээнд харъяалагдаж байсан дөрвөн сүмоч спортоо орхив.

2025.06.02.

Сүмогийн Холбооноос гарах өргөдлөө өгөв.

2025.06.07.

Монголоос буцан ирж, “Хэвлэлийн бага хурал дээр бүхнийг ярина” гэв.

2025.06.09.

Хакүхо хэвлэлийн бага хурал зарлаж, Сүмогийн Холбооноос гарч буйгаа албан ёсоор зарлалаа.

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сумо (202.55.188.86) 2025 оны 06 сарын 10

Япон сумогийн холбоо хэт хуучинсаг үзэлтэй хоцрогдсон үзэлтэй хөгшин төгзөгүүд байдаг, үнэн зөвийг ялгаж салгаж ойлгох ухамсар үгүй дээр нь арьс өнгөний үзэлтэй үндсэрхэг үзэлтнүүд (фашист)олон болсон, Монгол хүний хүч чадал авъяас чадварыг хүлээн зөвшөөрч чадахгүй атаархаж явдаг санаа муутай этгээдүүд хавчиж шахаад байх боломжгүй болгосон гол шалтгаан нь..

0  |  0
Сумо (202.55.188.86) 2025 оны 06 сарын 10

Япон сумогийн холбоо хэт хуучинсаг үзэлтэй хоцрогдсон үзэлтэй хөгшин төгзөгүүд байдаг, үнэн зөвийг ялгаж салгаж ойлгох ухамсар үгүй дээр нь арьс өнгөний үзэлтэй үндсэрхэг үзэлтнүүд (фашист)олон болсон, Монгол хүний хүч чадал авъяас чадварыг хүлээн зөвшөөрч чадахгүй атаархаж явдаг санаа муутай этгээдүүд хавчиж шахаад байх боломжгүй болгосон гол шалтгаан нь..

0  |  0
Сумо(202.55.188.86) 2025 оны 06 сарын 10

Япон сумогийн холбоо хэт хуучинсаг үзэлтэй хоцрогдсон үзэлтэй хөгшин төгзөгүүд байдаг, үнэн зөвийг ялгаж салгаж ойлгох ухамсар үгүй дээр нь арьс өнгөний үзэлтэй үндсэрхэг үзэлтнүүд (фашист)олон болсон, Монгол хүний хүч чадал авъяас чадварыг хүлээн зөвшөөрч чадахгүй атаархаж явдаг санаа муутай этгээдүүд хавчиж шахаад байх боломжгүй болгосон гол шалтгаан нь..\n

0  |  0
Бат(59.153.86.32) 2025 оны 06 сарын 10

Манайхан очиж сумог үзэгчтэй болгож японы залуус буцаад сумо руугаа ханддаг болсон яг энэ үе дээр япончууд зөнгөөр нь орхисон бол япон өнөөдөр япончууд цоо шинэ дараагийн түвшинд гарсан сумогийн ертөнцтэй болох байлаа. Япончууд даан ч Сумогоо дараад агаар оруулахгүй юм. хэрэв сэтгэлээ засаагүй бол тэгээл өөрсдөө устгана

0  |  0
Зочин(103.57.92.138) 2025 оны 06 сарын 10

Япончууд 20 жил монгол ёкузоно нарт ялагдаж өөд гараагүй тул Даваажаргалыг Даваанинжээр далимдуулж сумогоос алгуурхан хасч эхэлсэн. Холбооноос гарсан нь зөв.

0  |  0
Төв(66.181.178.35) 2025 оны 06 сарын 10

МОНГОЛ ГЭДЭГ БОЛ ЯНДАШГҮЙ САЙХАН АУГАА ИХ ТҮҮХТЭЙ ГАЙХАМ ЭХ НУТАГ.ХАКУХО БОЛ ЗҮГЭЭР Л ӨТ ХОРХОЙ УРВАГЧ ШҮҮ.МОНГОЛ ЭХ НУТАГТ МИНЬ ИХ САЙХАН ИРЭЭДҮЙ БАЙГАА ХАРИН ЯПОНД БОЛ ҮГҮЙ

0  |  0
Төв аймаг(66.181.178.35) 2025 оны 06 сарын 10

ЭХ ОРНОО ХҮН ХЭЗЭЭ ХАЯЖ БОЛДОГГҮЙ ЮМ ДАА ЭХ ОРНООСОО УРВАГЧ

0  |  0
Х(103.57.92.233) 2025 оны 06 сарын 10

ЮУН ДЭЛХИЙН СПОРТ БОЛГОХ ГЭЖ. СУМОГ ХЭЗЭЭ Ч ОЛИМПОД ОРУУЛЖ БОЛОХГҮЙ. ЖУДО НЬ БАЙГАА НЬ ИХ ЮМ. СУМО Ч ЯРШИГ ДАА. ЧИ МАШИНАА ЗӨӨГӨӨД МӨНХХАДАГИЙНХАА АЖЛЫГ ХИЙ. ШАЛ ДЭМИЙ ЮМНЫ ТӨЛӨӨ ЦАГ ЗАВАА БҮҮ ГАРЗАД.

1  |  0
Зочин(103.168.34.71) 2025 оны 06 сарын 10

Монголдоо ирээ, сумогоос хамааралгүй сайхан амьдар \n

2  |  0
иргэн(103.229.123.136) 2025 оны 06 сарын 10

японы иргэн яах эсэх монголчууд бидэнд хамаагүй

0  |  1
Эх оронч монгол(103.168.34.74) 2025 оны 06 сарын 11

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй ээ гэж... Буруу шийдвэр нэгэнт гаргасан бол эргээд хэзээ ч засаж болдоггүйг ойлгох ёстой. Одоо тэгээд яах юм??? Иргэншлээ буцаагаад сэргээх юм уу? Тэгвэл нэр хүнд чинь Япон, Монголд хоёуланд нь зэрэг навсайтал унана нэлгийн ухаар!!!

2  |  0
А(122.201.31.109) 2025 оны 06 сарын 10

Энэ чинь япон биздээ яах нь хэнд хамаа бнаа

1  |  3
Zochin(66.181.190.197) 2025 оны 06 сарын 16

Zail muu lalaraa, hoshoo ruu chin sheenee pizdaa mini hha. Hogiin myy japan pizdaa

1  |  10
mglchuud(66.181.179.241) 2025 оны 06 сарын 10

zov bna novshiin japanuudiig budaa bolgoj bsan grand champion shvv welcome to great Mongolia good job

5  |  1
Зочин(66.181.188.80) 2025 оны 06 сарын 10

Зөв шийдсэн бна баяр хүргэе

3  |  0
Баатар(66.181.176.86) 2025 оны 06 сарын 10

Ер нь япончууд их хогийн хүмүүс дээ бурхан хүртэл амьдрах газрыг нь заагаад өгчихсөн байгаа биз хэзээ мөдгүй живж устах арал

6  |  2
Buh(202.126.89.7) 2025 оны 06 сарын 10

Boljee bolj xubiaraa ajil hii

2  |  1
Close menu