Өмнийн говийн эрэлхэг золбоот бүсгүй найрагч, нэрт сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн Данзанхүүгийн Мишигсүрэн агсны буурал ижий, үр хүүхэд, хамаатан садан, энэхүү хайрын наадамд энэ хүртэл зорин тэнцсэн хүндэт найрагчид болбоос нарны илч дулаанаар, сэтгэлийн зөөлөн аялгуугаар тэтгэгдсэн энэ гэгээн гэрэлт өглөө бид хайрын утга төгс ертөнцөөр аялж, үгсийн уянгад нэгдэн, зүрхнээс зүрхэнд хүрэх дурдатгалын цэнхэр салхинаа сатааран гэгэлзэх ийм нандин мөчийг хамтдаа хуваалцахаар цугласан билээ. “Бүйлс цэцэглэх цагаар” хэмээх уран гоёмсог нэрээр овоглосон тус наадмыг ууган хүү Одсүрэнгийн Батдорж мэндчилгээ дэвшүүлж үг хэлснээр албан ёсоор эхлүүлсэн юм.
Хайрын шүлэгчийн хувьд олон сайхан дууны уран бүтээл хийж, олон түмэндээ хүргэсэн билээ. Төлөөлөл болгож, "Зүүдэнд амилсан хайр" дууг нь СТА, "Эгшиглэнт говийн дуулал" ТББ-ын УЗГ, дуучин А.Алтанзул, Өмнөговь аймгийн гоцлол дуучин Э.Цогтбаяр нар өргөн барилаа.
Наадмын хөтлөгчөөр МҮОНР-ийн нэвтрүүлэгч, СТА Д.Сайнтод, МЗЭ-ийн гишүүн найрагч, сэтгүүлч С.Сумьяа нар ажилласан бол МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Нямжаргалын Минжинсайхан, МЗЭ-ийн УЗГ, “Болор цом”-ын эзэн Норовын Гантулга, МЗЭ-ийн Хяналтын зөвлөлийн дарга, Хэл бичгийн ухааны доктор Батсүрэнгийн Урангоо, ерөнхий шүүгчээр “Эгшиглэнт говийн дуулал” ТББ-ын тэргүүн Баясгалангийн Сайнбуян нар шүүгчийн бүрэлдэхүүнд уригдан ажиллав.
Дундговь, Дорноговь, Дорнод, Говь-Алтай, Завхан, Өмнөгөвь, Төв аймаг, Эрдэнэт, нийслэл Улаанбаатар, ӨМӨЗО-ны Шилийн гол, зэрэг 11 аймаг хотын найрагчид хүрэлцэн ирж оролцсоноос:
1-р байранд МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намсрайжавын Батжаргал
2-р байранд СГЗ, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат
3-р байранд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Төмөрийн Батхүрэл
4-р байранд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Гантогтохын Лхагвадорж
5-р байранд "Болор цом 41" наадмын тусгай байрын шагналт М.Дэвээжаргал нар шалгарсан юм.
Тэгвэл наадмын 6 болон 7-р байрын нэрэмжит шагналыг шинээр буй болгон Д.Мишигсүрэнгийн ууган хүүгийн хамт олон болох Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хамт олон 6-р байрт орсон МЗЭ-ийн болон Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулгыг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан бол уугуул нутаг Ханхонгор сумын “Хонгорын эгшиг” УЗН-ийн хамт олон 7-р байрт шалгарсан МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Г.Сүхбаатарыг шагналаа.
Наадмын үеэр хэл бичгийн ухааны доктор, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, ӨМӨЗО-ны Шилийн гол аймгаас хүрэлцэн ирж оролцож буй Сарансүхийн Цоморлиг “Бүйлс цэцэглэх цагаар...” хайрын наадмын нэрийг уран бичлэгээр бүтээн ирж хүндэтгэл үзүүлсэн билээ. Монгол Улсын Санхүү эдийн засгийн их сургуулийн хэл бичгийн ухааны тэнхимийн эрхлэгч найз чиний чин халуун сэтгэл өмөлзөн баясав.
Ивээн тэтгэж хамтран ажилласан:
- Тэргүүн байр: 3 сая төг
Д.Мишигсүрэн агсаны үр хүүхэд, хань ижил, хамаатан садан, мөн төрөлх Ханхонгор сумын ЗДТГ
- Дэд байр: 2 сая төг
Уран бүтээлийн хамтрагч СТА, АБТА Шанжмятавын Эрдэнэжаргал,
Авирын Одончимэг даргатай Өмнөговь аймгийн Төв номын сан,
Будын Төмөрбат даргатай Өмнөговь аймгийн Хүүхдийн ордны хамт олон
- Гутгаар байр: 1,5 сая төг
Өмнөговь аймгийн Утга зохиолын салбарын найргийн садангууд
- Тусгай байр: 500 мянган төг
- Тусгай байр: 500 мянган төг
Сүхээгийн Номинцэцэг тэргүүнтэй МСНЭ-ийн Өмнөговь салбарын
хамт олон хариуцан байлсан билээ.
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, ХМТА сэтгүүлч Сүнжидмаагийн Сумьяа
Сэтгэгдэл ( 1 )
Монголын яруу найраг гээч юм сөнөж дууслаа шүү, нэг л их уянгын халил, толгой холбосноос цаашгүй ойлгомжгүй хоосон чамирхал