СХД I 12 байршилд 35700 ширхэг гоёлын цэцэг тарьж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 10

Жил бүрийн зургаадугаар сард хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор нийтийн эзэмшлийн зам талбайд нэг наст мандлын цэцгийг тарьдаг. Тухайлбал, энэ жил Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 12 байршилд хун цэцэг, алаг нүдэн, алиссум, шар хилэн зэрэг нэр төрлийн 35700 ширхэг гоёлын цэцэг тарих  ажлыг эхлүүлээд байна. 

Дээрх ажлыг нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн арчилгаа хариуцсан таван байгууллага гүйцэтгэж байна.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu