Өнгөрөгч амралтын өдрүүдэд /2025.06.08/ насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон, осолд холбогдсон хоёр тохиолдол бүртгэгдлээ.
Урьдчилсан байдлаар эцэг эх, асран хамгаалагчийнхаа автомашиныг зөвшөөрөлгүй авч, замын хөдөлгөөнд оролцон, зам тээврийн осол гаргаж, 1 хүүхдийн амь хохирч, 8 хүүхэд гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн түлхүүрийг ил орхихгүй байх, жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хотод ч гэсэн хүүхдүүд сургуульдаа машин унаж очдог цагдаа нар гэнэт гэнэт шалгалт хииж баймаар байгаан тэр хиимэл оюун ухаан камер бол юу л бол. Би хүүхдээ авах гэж байхад 2 сурагч машинаасаа бууж байсан. Бас гэр хороололд согтуу нөхад машинтай явдаг.
Энэ прустэй оркууд дэндэж байна…машины татварыг 3-4 мая блгоочээ!!!!