Өнөөдөр 2025.06.09. Энэ оны 160 дахь өдөр бөгөөд он дуусахад 205 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандаж, 20 цаг 49 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 23 хэм дулаан, шөнөдөө 10 хэм дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын найз нөхдийн өдөр, Олон улсын архивын өдөр тохиож байгаа бол Аргентинд Геологичдын баяр, Угандад Үндэсний баатруудын өдрийг тэмдэглэж байна.
Өнөөдөр Канадын жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт, Эммигийн гурван удаагийн шагналт Майкл Жей Фокс, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Жонни Депп, Германы хөлбөмбөгч Мирослав Клозе, Америк-израилийн жүжигчин Натали Портман, Английн жүжигчин Лорен Сока зэрэг алдартан мэндэлжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1793 оны энэ өдөр Дээд Канадад боол оруулахыг хориглов.
1889 онд Ром хотод Жордано Бруног шатаасан газарт хөшөө босгожээ.
1963 оны энэ өдөр Уинстон Черчилль АНУ-ын Хүндэт иргэн болжээ.
1969 оны энэ өдөр Брайан Жонс “Роллинг Стоунс”-аас гарч буйгаа мэдэгдэж, түүний оронд Мик Тэйлор оржээ.
1993 оны энэ өдөр АНУ-д Стивен Спилбергийн “Юрийн галавын цэцэрлэг” кино дэлгэцнээ гарсан байна.
2010 онд Афганистаны Кандагарт хуримын ёслолын үеэр бөмбөг дэлбэрч, дор хаяж 40 хүн амиа алдаж, 70 гаруй хүн шархаджээ.
Билгийн тооллын 13. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )