Сэр Элтон Жоны үдэлтийн аялан тоглолт нэг тэрбум ам.доллар олно

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

Их Британийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч сэр Элтон Жоны үдэлтийн аялан тоглолт нэг тэрбум ам.долларын орлого олж, түүхэн дээд амжилт тогтооно гэж “The Sunday Times” хэвлэлд тооцоолжээ.

Дуучин “Farewell Yellow Brick Road Tour” аялан тоглолтоо 2018 онд эхлүүлсэн ч коронавирусний цар тахлын улмаас түр зогсоосон билээ.

Аялан тоглолт Стокхолм хотноо 2023 оны долоодугаар сарын 8-нд өндөрлөх товтой. Энэхүү аялан тоглолтоороо сэр Элтон Жон нийт 333 концерт хийхээр төлөвлөжээ. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар тэрбээр 278 концерт хийгээд байгаа нь орлогоороо түүхэн дээд амжилт хэдийн тогтоогоод байна. 76 настай Элтон Жон нийт 817.9 сая ам.долларын орлого олоод байна.

2022 оны арванхоёрдугаар сард “Twitter” компанийн шинэ эзэмшигч Илон Маск сэр Элтон Жон олон нийтийн сүлжээг орхиж байгаа тухай жиргэжээ. Британийн алдарт дуучин хамгийн сүүлчийн постдоо өөрийнхөө дуу, хөгжмөөр хүмүүсийг нэгтгэхийг хичээсэн хэмээн жиргэжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.166.134) 2023 оны 03 сарын 30

Сэтгүүлч мэргэжилгүй сэтгүүлч нараа зөв бичээчээ ядахдаа он сарынхаа сарыг зөв бичдэг болоосой!!!!

1  |  0
Top