Өнөөдөр 2022.12.16. Билгийн тооллын 23. Монгол эх оронд маань нар 08 цаг 36 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -22 хэм, шөнөдөө -26 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Албан үүргээ гүйцэтгэж байхдаа амиа алдсан сэтгүүлчдийг дурсах өдөр. Бахрейнд өнөөдөр Үндэсний баяр, Бангладешт Ялалтын баяр, Казахстанд Тусгаар тогтнолын өдөр, Нидерландад Эзэн хааны өдөр, Украинд шүүхийн ажилтны өдөр.
Энэ өдөр Германы хөлбөмбөгч Матс Хуммельс, Их Британийн жүжигчин Тео Жеймс, Шведийн ABBA хамтлагийн дуучин Бенни Андерссон, Английн хөлбөмбөгч, дасгалжуулагч Деннис Уайс, Австралийн жүжигчин Миранда Отто, Украины дуучин Анна Седокова зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1237 оны энэ өдөр Бат хааны цэрэг Оросын Рязань хотыг бүсэлжээ.
1431 оны энэ өдөр Английн хаан VI Хенри Францын Эзэн хааны суудалд заларчээ.
1899 оны энэ өдөр Италийн хөлбөмбөгийн “Милан” баг байгуулагдав.
1920 оны энэ өдөр Хятадын Ганьсуд болсон газар хөдлөлтөөр 200 мянган хүн амиа алджээ.
1971 оны энэ өдөр Энэтхэг, Пакистаны гуравдугаар дайн өндөрлөжээ.
1986 оны энэ өдөр Казахстанд Коммунист намын эсрэг залуучуудын жагсаал болов.
1989 оны энэ өдөр Румынд хувьсгал эхэлсэн байна.
1999 оны энэ өдөр дуучин Селин Дион 100 сая цомог зарсан амжилтаар Квебек хотоос шагнал хүртжээ.
Өнөөдөр үс засуулвал Эд эдлэл, идээ ундаа элбэг олдоно.
Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.
Хол газар явах бол зүүн хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )