Өнөөдөр 2022.12.15. Билгийн тооллын 22. Монгол эх оронд маань нар 08 цаг 35 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -17 хэм, шөнөдөө -27 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Олон улсын цайны өдөр. ОХУ-д өнөөдөр Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчдийг дурсах өдөр бол Украинд Шүүхийн ажилтнуудын өдөр.
Энэ өдөр Америкийн жүжигчин, дуучин Дон Жонсон, Испанийн мото уралдаанч Сете Жибернау, Оросын хөлбөмбөгч Роман Павлюченко, Хятадын теннисчин, олимпын хоёр удаагийн аварга Ван Хао, Украины хөлбөмбөгч Александр Зинченко зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1930 оны энэ өдөр Испанид төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтжээ.
1952 оны энэ өдөр Энэтхэгийн БНАСАУ-д гал зогсоох төлөвлөгөөг Хятад улс эсэргүүцжээ.
1965 оны энэ өдөр Америкийн “Жемини-7” болон “Жемини-6А” сансрын хөлгүүд анх удаагаа багаар нислэг үйлдэж, сансарт анх удаагаа дөрвөн нисэгч зэрэг нисжээ. Сансрын нисэгч Фрэнк Борман, Жеймс Ловелл, Уолтер Ширра, Томас Стаффорд нар зэрэг сансарт нисжээ.
1976 оны энэ өдөр Самоа улс НҮБ-д элсэв.
1989 оны энэ өдөр Румынд хувьсгал эхэлсэн байна.
Өнөөдөр үс засуулвал Идээ ундаа элбэг олдоно.
Эл өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай
хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин золиг гаргах, бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.
Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )