Өнөөдөр 2022.12.14. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 08 цаг 34 минутад мандлаа, 16 цаг 59 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -17 хэм, шөнөдөө -27 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Бангладешт Аллагад өртсөн сэхээтнүүдийг дурсах өдөр, Украинд Чернобылийн атомын цахилгаан станцын осолд өртөгсдөд хүндэтгэл үзүүлэх өдөр юм.
Энэ өдөр Польшийн дуучин Анна Мария Йопек, Их Британийн дуучин, жүжигчин Бет Ортон, Америкийн жүжигчин Тиа Техада, Микаэла Уоткинс, Кейди Стрикленд, Тэмми Бланчард, Ванесса Хадженс, Английн хөлбөмбөгч Майкл Оуэн зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1911 оны энэ өдөр Өмнөд туйлд Руал Амундсены экспедиц анх удаагаа очжээ.
1913 оны энэ өдөр Крит арлыг Грек албан ёсоор өөртөө нэгтгэв.
1939 оны энэ өдөр ЗСБНХУ өвлийн дайны улмаас Үндэстнүүдийн лигээс хасагджээ.
1955 оны энэ өдөр Австри, Албани, Болгар, Унгар, Иордан, Ирланд, Испани, Итали, Камбож, Лаос, Ливи, Балба, Португал, Румын, Финланд улс НҮБ-д элсэв.
1995 оны энэ өдөр Боснийн дайн дуусжээ.
2004 оны энэ өдөр дэлхийн хамгийн өндөр гүүр болох Виадук Мийо нээгджээ.
Өнөөдөр үс засуулвал Өвчин ирнэ.
Эл өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.
Хол газар явах бол баруун тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )