Өнөөдөр 2022.12.13. Билгийн тооллын 20. Монгол эх оронд маань нар 08 цаг 33 минутад мандлаа, 16 цаг 59 минутад жаргана.
Өнөөдөр АНУ-д Халуун какао цайны баяр, Хийл хөгжмийн өдөр, Бразилд Далайчдын өдөр, Мальтад Тусгаар тогтнолын баяр, Польшид Дайнд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.
Энэ өдөр АНУ-ын дуучин Тейлор Свифт, ОХУ-ын хоккейчин Сергей Фёдоров, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Жейми Фокс, жүжигчин Стив Бушеми, Испанийн хөлбөмбөгч Санти Касорла, Японы жүжигчин Танака Котаро зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
1963 оны энэ өдөр эвлэл, пионерийн ажилтнуудын улсын анхдугаар зөвлөгөөн болжээ.
2013 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилга дэвшүүлж, эл санаачилгыг УИХ-д суудалтай намууд дэмжиж, гарын үсэг зурсан байна.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1642 оны энэ өдөр Нидерландын далайчин Абель Тасман Шинэ Зеландыг нээжээ.
1864 оны энэ өдөр Парагвай Бразилд дайн зарлав.
1937 оны энэ өдөр Японы цэрэг Хятадын Нанжин хотыг эзэлж, 150 мянган хүнийг хөнөөжээ.
1981 оны энэ өдөр Польшид дайны байдал зарласан байна.
1996 оны энэ өдөр Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогджээ.
2003 оны энэ өдөр Иракийн Тикрит хотод Саддам Хуссейн баривчлагдсан байна.
Өнөөдөр үс засуулвал Өлсөж ундаасна.
Эл өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Харин улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа.
Хол газар явах бол зүүн урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )