Өнөөдөр 2022.12.12. Билгийн тооллын 19. Монгол эх оронд маань нар 08 цаг 32 минутад мандлаа, 16 цаг 59 минутад жаргана.
Өнөөдөр Олон улсын төвийг сахих байдлын өдөр. Казахстанд өнөөдөр Гаалийн ажилтны баяр, ОХУ-д Үндсэн хуулийн өдөр, Японд Ханз бичгийн өдөр, Кенид тусгаар тогтнолын баяр, Швейцарт Төрийн далбааны өдөр, Киргизэд Үндэсний утга зохиолын баяр юм.
Энэ өдөр Америкийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Женнифер Коннелли, Орос, Бразилын хөлбөмбөгч, хаалгач Маринато Гильерме, БНСУ-ын “Big Bang” хамтлагийн дуучин Сынри, Нигерийн хөлбөмбөгч Мозес зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1787 оны энэ өдөр Пеннсилвани АНУ-ын хоёр дахь муж болжээ.
1911 оны энэ өдөр Энэтхэг улс нийслэлээ Калькуттагаас Делид шилжүүлсэн байна.
1913 оны энэ өдөр 1911 онд Луврын музейгээс алга болсон “Мона Лиза” Флоренцид олджээ.
1935 оны энэ өдөр Ираны Шах Реза Пехлеви засгийн эрхэнд гарчээ.
1941 оны энэ өдөр Энэтхэг улс Японд дайн зарлав.
1963 оны энэ өдөр Кени улс Их Британиас тусгаар тогтносноо зарлажээ.
2008 оны энэ өдөр Швейцар улс Шенгений бүсэд нэгдэн орсон байна.
Өнөөдөр үс засуулвал Сайн нөхөртэй нөхөрлөнө.
Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай. Модон хохимой өдөр.
Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )