ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 10

Өнөөдөр 2022.12.10. Билгийн тооллын 17. Монгол эх оронд маань нар 08 цаг 30 минутад мандлаа, 16 цаг 59 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -26 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын хүний эрхийн өдөр. Шведэд Альфред Нобелийн өдөр, Тайландад Үндсэн хуулийн, Иракт Ялалтын өдөр.

Энэ өдөр Хятадын волейболч, дасгалжуулагч Лан Пин, Украины эстрадын дуучин Таисия Повалий, Их Британийн дуучин, гитарчин Брайан Молко, Германы биатлонч, олимпын хоёр удаагийн аварга Андреа Хенкель, Аргентины хөлбөмбөгч Гонсало Херардо Игуаин зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1828 — I Николайн зарлигаар Санкт-Петербургт Технологийн дээд сургууль үүсгэн байгуулагджээ.

1848 — Луи Наполеон Бонапарт Бүгд найрамдах Франц улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдов.

1901 — Нобелийн шагналыг анх удаагаа гардуулжээ.

1941 — Өмнөд Хятадын тэнгист Японы эргийн нисэх хүчин Их Британийн “Уэльсийн хунтайж” болон “Рипалс” байлдааны хөлөг онгоцыг живүүлжээ.

1948 — НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлав.

1997 — Акмола хотыг Казахстаны нийслэл хэмээн албан ёсоор зарлажээ.

2016 — Истанбулд террорист ажиллагаа болов.

Өнөөдөр үс засуулвал Өнгө зүс доройтно.

Эл өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Харин мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top