ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Өнөөдөр 2022.12.06. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 08 цаг 26 минутад мандлаа, 17 цаг 00 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -14 хэм, шөнөдөө -25 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Испанид Үндсэн хуулийн өдөр бол Азербайжанд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн, Финландад Тусгаар тогтнолын, Канадад Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх, Украинд Зэвсэгт хүчний өдөр.

Энэ өдөр Японы хөгжмийн зохиолч Жо Хисаиси, Америкийн кино найруулагч, продюсер Жадд Апатоу, Шведийн хөгжмийн зохиолч Ульф Экберг, Португалийн хөлбөмбөгч Педро Рафаел Амадо Мендес, Испанийн дугуйн уралдаанч Альберто Контадор Веласко зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1929 оны энэ өдөр Мал, тариалангийн яам байгуулагджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1917 оны энэ өдөр Финландын парламент Оросын бүрэлдэхүүнээс гарах, тусгаар улсын статус авах шийдвэр гаргажээ.

1921 оны энэ өдөр Англи-Ирландын хэлэлцээр байгуулагдав. Хэлэлцээрээр яг жилийн дараа Ирланд тусгаар улс болжээ.

1991 оны энэ өдөр Бүгд Найрамдах Болгар улсын шинэ Үндсэн хууль батлагджээ.

Мөн оны энэ өдөр Украины зэвсэгт хүчин байгуулагджээ.

Өнөөдөр үс засуулвал Эд мал арвидна.

Эл өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top