ЦЕГ: Архидан согтуурсан иргэд жагсаалыг үймүүлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Сүхбаатарын талбайд үргэлжилж буй жагсаалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.

ЦЕГ-ын Дэд бөгөөд НЦУГ-ын дарга, Бригадын генерал Р.Отгонжаргал "Нийслэлийн СБД-ийн 6 хороо, Сүхбаатарын талбайд өчигдрөөс эхэлсэн жагсаал, цуглаан өнөөдөр үргэлжилж байна.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийхдээ зорилго агуулгаа танилцуулж бүртгүүлсэн байхыг шаарддаг. Энэ жагсаал бүртгэлгүй зохион байгуулагдаж байна. Цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэхэд хүндэтгэлтэй хандаж байгаа.

Гэвч архидан согтуурах, жагсаалын агуулга зорилгыг өөрчлөх үйлдэл гарч байна.

Тухайлбал жагсаал, цуглаан далимдуулан "Нүүрсний хулгай" гэх тодотголтой хэрэгтэй холбоотойгоор "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн өмнөх удирдлагууд өөрсдийн ажилчдаа жагсаал, цуглаанд уриалсан. Мөн бага насны хүүхдүүдийг татан оруулах, төрийн эрхийг хууль бусаар авахад уриалж байна.

Жагсаалын үеэр гацуур мод шатаасан иргэн мансуурсан байсан. Дөрвөн иргэн олны дунд дарагдаж хөнгөн байдлаар гэмтсэн.

Иймд хууль иргэн бүрд нэгэн адил үйлчлэхийг анхааруулж, хууль бус үйлдлийг таслан зогсоох болно. Бага насны хүүхэд болон залуучуудад анхаарал хандуулж, жагсаалд оролцуулахгүй байхыг сануулж байна.

Төрийн байгууллагаас тавьж буй хууль ёсны шаардлагыг биелээгүй тохиолдолд холбогдох хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авна" гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.210.8.88) 2022 оны 12 сарын 05

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

0  |  0

Зочин(202.21.107.119) 2022 оны 12 сарын 05

Мэдээж зөв.

0  |  1
Top