Баяр наадмын өдрүүдэд Хүүхэд, гэр бүл хамгааллын газраас хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төв цэнгэлдэх хүрээлэнд 26 албан хаагч, хүй долоо хутагт 30 албан хаагч хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг тогтмол үзүүлэн ажиллаж байна.
Улсын их баяр наадмын хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж, хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, үзлэг хийхэд хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүй хувцастай оролцуулах, зориулалт нь тодорхой бус жижиг хэрэгслүүд биед нь өгч явуулах, насыг нь нэмэх зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Түүнчлэн унаач хүүхдийн өмдөн дотор том сур хийх, хэт урт ташуур бариулах, найман нас хүрээгүй хүүхдийг оруулах, хамгаалалтын хувцас, гутал нь томдсон, нойтон оймс өмсүүлсэн, хөлийн шилбийг скочодсон, дуулга дотор нь станц байршуулсан зөрчлүүд мөн илэрчээ.


Сэтгэгдэл ( 3 )
Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.\nМөн та манай албан ёсны вэб сайтаар дамжуулан манай бүсийн төв оффис руу холбогдож болно:
Ийм хөгийн уяач нэртэй зандалчдаасаа арга хэмжээ авдаг болооч уралдааны морь унаж бгаа хүүхдүүдээ хөлийг нь савчуулахгүй морь унуулж сургагаагүй мориннд хайргүй, муухай унадаг хүүхдүүд олон бх юм
Хүүхдийг тамлаж нааддаг улс Монголоос өөр бна уу уяачидыг яг өөрийнхөө хүүхдээр унуулах хууль журам гаргаад өгөөч