Э.Батмагнайг нутгийн ах начин Д.Цэрэнтогтох гурав дээр амлаж, тахим буулгалаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 12

Улсын Их баяр наадмын гурвын даваа үргэлжилсээр байна. Гурвын даваанд одоогоор томоохон сенсаци тарьсан барилдаан болсонгүй. Ер нь нэгийн даваанд аймгийн начин Б.Гончигсүрэн аймгийн арслан Б.Өлзийсайханд унасан сонирхолтой барилдаанаас хойш улсын цолд ойрхон гэгдэж буй бөхчүүд ч, том цолтой бөхчүүд ч зохих даваагаа давсаар байна.

Гурвын давааны төгсгөл рүү Баянхонгорын уугуул, улсын начин Д.Цэрэнтогтох 33 бөхөөс нутгийн дүү начин Э.Батмагнайг амлалаа. Д.Цэрэнтогтохын хувьд удаан хугацааны турш гэмтэлтэй байж байгаад өнгөрсөн хавраас барилдаж эхэлсэн.

Харин Э.Батмагнай сүүлийн саруудад зааланд байнга дээгүүр барилдаж, энэ жилийн наадмаар ямар ч цолд хүрч магадгүй гэсэн их хүлээлт үүсгээд буй залуу хүчтэн билээ.


Гурвын даваанд одоогоор улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, улсын гарьд М.Баяржавхлан, Д.Рагчаа, Ш.Жаргалсайхан, улсын заан Н.Жаргалбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Л.Лха-Очир нарын зэрэг бөхчүүд өвдөг шороодлоо.

Улсын начин Т.Ганжад аймгийн хурц арслан Н.Өсөхбаярыг авлаа. Онцгой сайн байгаа аймгийн арслан давж, дөрвийн давааны нугалаа хүлээхээр боллоо.

Харин улсын начин Б.Даваа-Очир Хөвсгөл нутгийнхаа аймгийн арслан Э.Баасанжавд тахим буулгалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top