Тулгар Төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадмын дааганы уралдааны түрүү магнайд Төв аймгийн Дэлгэрхаан сумын Шаравын Мөнгөншагайн сартай хээр даага хурдалж, түмэн олноо цэнгүүллээ.
Түрүүлж, айрагдсан дааганы цуваа
- Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Шаравын Мөнгөншагайн сартай хээр даага
- Дундговь аймгийн Луус сумын уугуул, Алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн хул халзан даага
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Алдарт уяач Лхагвасүрэнгийн Ганболдын хүрэн халзан даага
- Дорнод аймгийн Матад сумын уяач Цэндбаатарын Хэрлэнгийн буурал даага
- Хөвсгөл аймгийн галт сумын уугуул, Аймгийн алдарт уяач Намжилдоржийн Нацагдоржийн хурдан хээр даага
Сэтгэгдэл ( 0 )