ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 01

Өнөөдөр 2022.12.01. Энэ жилийн 335 дахь өдөр ба он дуустал 30 хоног үлдлээ.

Монгол эх оронд маань нар 08 цаг 20 минутад мандаж, 17 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 18 хэм хүйтэн, шөнөдөө -29 хэм байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр, Өмнөд туйлын өдөр тохиож байгаа бол Панам Багш нарын баяр, Украин Прокуроруудын өдөр, АНУ Иргэний агаарын эргүүлийн өдөр, АНЭУ Тарчлагчдын өдөр, Чад Эрх чөлөө, ардчиллын баяр, Португал Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр уран, цирконий, титан, церий зэрэг химийн элемент нээсэн Германы химич Мартин Хенрих Клапрот, Өмнөд туйлд анх хөл тавьсан судлаач Карстен Борхгревник, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Георгий Жуков, Нью Йоркийн алдарт ихэр цамхаг болох Дэлхийн худалдааны төвийн зураг төслийг гаргасан архитектор Минорү Ямасаки, Колумбын хар тамхины хаан Пабло Эскобар, дэлхийн 11 удаагийн аварга, олимпын гурван удаагийн аварга сэлэгч Сунь Ян, АНУ-ын супер модель Шанель Иман нар хорвоод мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлаас танилцуулбал:

-1887 оны энэ өдөр Шерлок Холмсын тухай анхны ном “Час улаан судалгаа” уншигчдын хүртээл болов.

-1891 онд Жеймс Нейсмит сагсан бөмбөгийг зохиожээ.

-1913 оны энэ өдөр Латин Америк, бөмбөрцгийн өмнөд талын анхны газар доорх метро Буэнос Ариэс хотод ашиглалтад оров.

-1959 онд Өмнөд туйлыг цэргийн зорилгоор ашиглахыг хориглосон Өмнөд туйлын гэрээ байгуулагдав.

-1988 онд НҮБ арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр болгон зарлажээ.

-2006 оны энэ өдөр Африк тивд анх удаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс ижил хүйстнүүдийн гэрлэлтийн хуулийн батлав.

-2019 онд Хятадын Ухань хотод коронавирусний халдвар гарчээ.  

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top