ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2022 оны 11 сарын 30

Өнөөдөр 2022.11.30. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 08 цаг 19 минутад мандлаа, 17 цаг 02 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -20 хэм, шөнөдөө -30 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Мэдээллийг хамгаалах олон улсын өдөр. Барбадос, Йеменд Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Мексикийн кино зураглаач, Оскарын гурван удаагийн шагналт Эммануэл Любецки, Америкийн жүжигчин, найруулагч Бен Стиллер, Нидерландын хөлбөмбөгч Найжел де Йонг, Их Британийн жүжигчин, модель Миа Гот, Оросын дуучин Дора зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд Чеченийн автономит муж байгуулагджээ.

1982 оны энэ өдөр хөгжмийн түүхэнд хамгийн их борлуулагдсан цомог болох Майкл Жексоны “Thriller” цомог гарчээ.

1995 оны энэ өдөр “Цөлийн шуурга” ажиллагаа албан ёсоор дуусав.

2001 оны энэ өдөр АНУ-д ДНК шинжилгээнээс үндэслэн цуврал алуурчин Гэри Риджвэйг баривчилсан байна.

2021 оны энэ өдөр Барбадос бүгд найрамдах улс болжээ.

Өнөөдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.

Эл өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал жатгыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top