ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

Өнөөдөр 2022.11.29. Билгийн тооллын 6. Монгол эх оронд маань нар 08 цаг 18 минутад мандлаа, 17 цаг 3 минутад жаргана.

Улаанбаатар хотод ялимгүй цастай. Өдөртөө -24 хэм, шөнөдөө -33 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын эв санааны нэгдлийн өдөр. Албанид өнөөдөр Чөлөөлөх өдөр бол Югославт Бүгд найрамдах улсын, Вануатуд Нэгдлийн өдөр.

Энэ өдөр Францын Ерөнхийлөгч асан Жак Ширак, Словенийн дуучин Владо Креслин, Зөвлөлт болон Израилийн шатарчин Лев Псахис, Америкийн жүжигчин Кэти Мориарти, Анна Кей Фэрис, Уэльсийн хөлбөмбөгч, дасгалжуулагч Райан Гиггз, Оросын уран гулгагч, дэлхийн аварга Мария Петрова зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1924 оны энэ өдөр БНМАУ-ын анхдугаар Бага хурал хуралджээ. Бага хурлын тэргүүлэгчдийг П.Гэндэн даргатайгаар, Ардын Засгийн газрыг Б.Цэрэндорж тэргүүнтэйгээр байгуулав. Улсын Бага хурлын нарийн бичгийн даргаар Ламжавыг сонгожээ.

Мөн Богд хаан, Цэцэрлэг мандал, Хан тайшир, Хан Хэнтий уулын аймгуудын Өмнөд хилийг хошуудаас томилогдсон орон нутгийн цагдаа харуул хамгаалж эхэлжээ.

Ардын Засгийн газраас Цэргийн яамны сайд Магсаржавт “Ардын Хатанбаатар” цол, Дилов хутагт Жамсранжавт “Самади багш” цол, тамга, жуух бичгийг олгожээ.

Мөн Монголд цаг уурын анхны дөрвөн станц байгуулагдав.

Улсын төв музей байгуулагдсан.

Зөвлөлтийн шинжлэх ухааны академийн Монгол-Төвөдийн шинжилгээний анги П.К.Козловын удирдлагаар Ноён ууланд хүннүгийн язгууртны булш малтжээ.

Улсын хэмжээгээр явуулсан мал тооллогын дүнд нийт 15.4 сая мал тоологджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1945 оны энэ өдөр дэлхийд анх удаагаа нисдэг тэргээр аврах ажиллагаа явуулсан байна.

1946 оны энэ өдөр Бельги ЮНЕСКО-гийн гишүүн болжээ.

2009 оны энэ өдөр Швейцарт сүмийн цамхаг барихыг хориглосон бүх нийтийн санал асуулга болжээ.

Өнөөдөр үс засуулвал Өнгө зүс сайжирна.

Эл өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top