ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 22

Өнөөдөр 2022.11.22. Билгийн тооллын 29. Монгол эх оронд маань нар 08 цаг 08 минутад мандлаа, 17 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -6 хэм, шөнөдөө -16 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Ливанд Тусгаар тогтнолын баярын өдөр бол Коста-Рикад Багш нарын өдөр, Азербайжанд Шударга ёсны, Албанид Албаны цагаан толгойн өдөр.

Энэ өдөр Америкийн кино найруулагч Терри Гиллиам, жүжигчин Жейми Ли Кёртис, Марк Руффало, Скарлетт Йоханссон, Оросын балетчин Илзе Лиепа, Данийн жүжигчин Мадс Миккелсен, Германы теннисчин Борис Беккер, Францын жүжигчин Адель Экзаркопулос зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1918 оны энэ өдөр Польш бүгд найрамдах улс болохоо зарлажээ.

1922 оны энэ өдөр Вилгельм Куно Германы шинэ канцлер болжээ.

1933 оны энэ өдөр Камиль Шотан Францын Ерөнхий сайд болов.

1963 оны энэ өдөр Далласт АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди буудуулан амиа алдсан байна.

1968 оны энэ өдөр “Битлз” хамтлагийн “The White Album” гарчээ.

1993 оны энэ өдөр Армен улс үндэсний валют “драм”-аа гаргажээ.

2004 оны энэ өдөр Украинд “Улбар шар хувьсгал” эхэлжээ.

Өнөөдөр үс засуулвал Сүлд тэнэж одно.

Эл өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа. Бага цасан буух улирал 17 цаг 40 минутад эхэлнэ.

Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top