ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Өнөөдөр 2022.11.14. Билгийн тооллын 21. Монгол эх оронд маань нар 07 цаг 56 минутад мандлаа, 17 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -14 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдөр. Колумбад өнөөдөр Эмэгтэйчүүдийн өдөр.

Энэ өдөр Америкийн хөгжмийн зохиолч Венди Карлос, Их Британийн хаан III Чарльз, Америкийн жүжигчин Стивен Бишоп, Францын Ерөнхий сайд асан Доминик де Вильпен, Зөвлөлтийн уран гулгагч, Европын аварга Игорь Бобрин, Оросын жүжигчин Мария Кожевникова зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Ардын Засгийн газрын Ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон улсад хандсан тунхаглал илгээжээ.

2012 оны энэ өдөр Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэх баярын жагсаалтад албан ёсоор оруулав.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1935 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт Филиппинийг тусгаар улс гэж зарлажээ.

1945 оны энэ өдөр Индонезийн анхны Ерөнхий сайдаар Сутан Шарир томилогдов.

1968 оны энэ өдөр Европт анх удаагаа уушги шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийжээ.

1994 оны энэ өдөр Парис, Лондоны хооронд Ла-Маншийн хонгилоор дамжин хөдөлгөөн нээгдсэн байна.

Өнөөдөр үс засуулвал Өвчин ирнэ.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол зүүн хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top