Баянзүрх дүүргийн иргэдийн анхааралд

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” 12/36 тоот тогтоолоор Баянзүрх дүүргийн 1, 3, 7, 9, 10, 17, 28 дугаар хорооны хилийн цэсэд өөрчлөлт орж, шинээр 29, 30, 31, 32, 33, 34, 35, 36, 37, 38, 39, 40, 41, 42, 43 дугаар хороо байгуулагдсан. 

Дээрх хорооны иргэдийн цахим иргэний үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг үнэ төлбөргүй сольж байна.

Иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлж өөрийн харьяа нэгжийн дагуу

 

  • Баянзүрх дүүргийн Төр захиргааны хоёрдугаар байр,

 

  • Баянзүрх дүүргийн Соёлын ордон /Жанжин клуб/,

 

  • Дарь-Эх дэх Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд болон хороодын байранд ирж солиулах боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top