ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

Өнөөдөр 2022.11.11. Билгийн тооллын 18. Монгол эх оронд маань нар 07 цаг 52 минутад мандлаа, 17 цаг 20 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -12 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын худалдан авалт хийх өдөр. Мөн Олон улсын өнчин хүүхдүүдэд туслах өдөр юм. Анголд Тусгаар тогтнолын баяр, Их Британид Дэлхийн нэгдүгээр дайн дууссан өдөр, Хятадад Ганц бие хүмүүсийн өдөр, Польшид тусгаар тогтнолын өдөр, АНУ-д Ахмад дайчдын өдөр.

Энэ өдөр Оскарын шагналт жүжигчин Леонардо ДиКаприо, Германы хөлбөмбөгч Филипп Лам, Никарагуагийн Ерөнхийлөгч асан Даниэл Ортега, Японы дуучин Рэйна Танака, Америкийн жүжигчин, телевизийн хөтлөгч Мишель Трахтенберг, дуучин Карди Би, Нидерландын хөлбөмбөгч Кика ван Эс зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1843 оны энэ өдөр Дани улсад Ханс Кристиан Андерсений “Нугасны муухай дэгдээхэй” үлгэр анх хэвлэгджээ.

1889 оны энэ өдөр Вашингтон АНУ-ын 42 дахь муж болжээ.

1937 оны энэ өдөр Японы цэрэг Хятадын Шанхай хотыг эзлэн авчээ.

1936 оны энэ өдөр Английн телевиз дэлхийд анх удаагаа цаг агаарын мэдээ дамжуулсан байна.

1975 оны энэ өдөр Ангол улс Португалын эрхшээлээс гарснаа зарласан байна.

1999 оны энэ өдөр Их Британийн одон орон судлаач Жон Мюррей өөрийн тооцооллоороо Нарны эргэн тойронд аравдугаар тойрог замд Бархасвадь гарагаас том гараг байгааг зарлажээ.

Өнөөдөр үс засуулвал Эд малын гарлагатай.

Эл өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай.

Хол газар явах бол хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top