ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 09

Өнөөдөр 2022.11.09. Билгийн тооллын 16. Монгол эх оронд маань нар 07 цаг 49 минутад мандлаа, 17 цаг 23 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Азербайжанд Төрийн далбааны өдөр, Камбожид Тусгаар тогтнолын өдөр, Герман, Австри, Швейцарт Зохион бүтээгчдийн өдөр.

Энэ өдөр Бразилын хөлбөмбөгч, дасгалжуулагч Луис Фелипе Сколари, Италийн хөлбөмбөгч, дэлхийн аварга Алессандро Дель Пьеро, Оросын телевизийн хөтлөгч Мария Ситтель, Австралийн дуучин, жүжигчин Дельта Гудрем, Японы дуучин Хираи Момо зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Ардын засгийн газраас “Номын хүрээлэн”-гийн дүрмийг баталжээ.

2015 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-д төрийн айлчлал хийв. Айлчлал арваннэгдүгээр сарын 11-нд өндөрлөжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1927 оны энэ өдөр Хятадад аварга том панда олджээ.

1985 оны энэ өдөр 22 настай Гарри Каспаров дэлхийн 13 дахь шатрын аварга болжээ.

1989 оны энэ өдөр Берлиний ханыг нурааж эхэлсэн байна.

Мөн энэ өдөр БНХАУ-ын удирдагч Дэн Сяопин БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргын албан тушаалаас огцров.

1994 оны энэ өдөр Шри-Ланкийн Ерөнхий сайд байсан Чандрика Кумаратунга тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ. Түүний ээж Сиримаво Бандаранаике Ерөнхий сайдаар томилогджээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин ирнэ.

Эл өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой.

Хол газар явах бол хойшоо мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top