ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

Өнөөдөр 2022.11.08. Билгийн тооллын 15. Монгол эх оронд маань нар 07 цаг 47 минутад мандлаа, 17 цаг 24 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө 3 хэм, шөнөдөө -8 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Wi-F-гүй өдөр. Мөн Олон улсын хүслээ биелүүлэх өдөр. Канадад өнөөдөр Нутгийн уугуул ахмад иргэдийн өдөр, Киргизэд Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр, Казахстанд Статистикийн ажилчдын өдөр аж.

Энэ өдөр Английн хөлбөмбөгч Жо Коул, Японы манга зураач, “Нарүто”-гийн эцэг Кишимото Масаши, Америкийн зохиолч Жеффри Форд, Нидерландын дасгалжуулагч Гус Хиддинк, Францын жүжигчин Ален Делон, Японы зохиолч Казүо Ишигүро зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1924 оны энэ өдөр Улсын анхдугаар их хурал хуралджээ. Хуралд 77 төлөөлөгч оролцсон бөгөөд Монгол Улсын анхны Үндсэн хуулийг батлах асуудлыг хэлэлцэж эхлэв.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1602 оны энэ өдөр Оксфордод Бодлиан номын сан байгуулагджээ.

1893 оны энэ өдөр Америкийн Колорадод эмэгтэйчүүд сонгуулийн эрхтэй болжээ.

1895 оны энэ өдөр Эрдэмтэн Вильгельм Рентген “Рентген” хэмээн нэрлэгдсэн туяаг нээсэн байна.

1923 оны энэ өдөр фашистууд Германы Мюнхенд засгийн эрх булаан авах оролдлого хийжээ.

1933 оны энэ өдөр Токиогийн морин тойруулгын анхны уралдаан болжээ.

1971 оны энэ өдөр Led Zeppelin хамтлаг “Led Zeppelin IV” цомгоо гаргасан байна.

1994 оны энэ өдөр Жорж Буш Техас мужийн амбан захирагчаар сонгогджээ.

2016 оны энэ өдөр Доналд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдов.

Өнөөдөр үс засуулвал Өлзийтэй сайн.

Эл өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх татах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Харин байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай. Сар хиртэнэ. Хиртэлт 17 цаг 16 минутаас 21 цаг 56 минутын хооронд 4 цаг 40 минут үргэлжилнэ.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top