Өнөөдөр 2022.11.07. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 07 цаг 46 минутад мандлаа, 17 цаг 26 минутад жаргана.
Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 4 хэм, шөнөдөө -9 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Беларуст Октябрын хувьсгалын өдөр бол Унгарт Дуурийн өдөр, Бангладешт Үндэсний хувьсгал ба эв нэгдлийн өдөр.
Энэ өдөр Италийн хөлбөмбөгч Луижи Рива, Францын дижей, продюсер Дэвид Гетта, Английн хөлбөмбөгч Рио Фердинанд, Украины теннисчин Александр Долгополов, Испанийн хөлбөмбөгийн хаалгач Давид Де Хеа, Японы дуучин, жүжигчин Харүна Икүбо, Нана Окада зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:
1915 оны энэ өдөр түшмэл Цэдэвсүрэн, лам Чагдавжав нарын тэргүүтэй нийслэл хүрээний 18 худалдаачид хувь хөрөнгө нийлүүлж, Монголын харилцан туслалцах хоршоог байгуулжээ.
2011 оны энэ өдөр дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Данзанжамц найм дахь удаагаа Монголд айлчилжээ. Дөрвөн өдөр үргэлжилсэн энэ удаагийн айлчлалаар Дээрхийн гэгээнтэн оюутан, залуучуудад “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц уншиж, нийт сүсэгтэн олонд номууд айлджээ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:
1917 оны энэ өдөр Орост Октябрын хувьсгал болжээ.
1949 оны энэ өдөр Коста-Рикад Үндсэн хуулийг батлав.
1966 оны энэ өдөр ЗСБНХУ-д томоохон цэргийн жагсаал болжээ.
1972 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн, тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Ричард Никсон ялалт байгуулжээ.
Өнөөдөр үс засуулвал Эд мал арвидна.
Эл өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй. Гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Харин улаа гаргах, хиншүү хярвас тавих, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа. Өвлийн уур орох улирал 20 цаг 15 минутад эхэлнэ.
Хол газар явах бол зүүн зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )