ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Өнөөдөр 2022.11.02. Билгийн тооллын 9. Монгол эх оронд маань нар 07 цаг 38 минутад мандлаа, 17 цаг 33 минутад жаргана.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -13 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийн ял шийтгэлгүй байдлыг зогсоох олон улсын өдөр.

Энэ өдөр Америкийн орчин үеийн уран барималч Ричард Серра, Канадын поп, кантри дуучин Кей Ди Лэнг, Энэтхэгийн жүжигчин Шахрух Хан, Америкийн жүжигчин, найруулагч Дэвид Швиммер, Оросын жүжигчин Елена Захарова, уран гулгагч, олимпын аварга Татьяна Тотьмянина зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1956 оны энэ өдөр БНМАУ-БНАСАУ-ын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулжээ.

Мөн БНМАУ, Индонез улсын хооронд эдийн засаг ба соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулжээ.

1989 оны энэ өдөр Монгол, Хятад хоёр улс 1990 онд харилцан бараа нийлүүлэх тухай болон төлбөрийн тухай протоколд гарын үсэг зуржээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд тохиосон онцлох үйл явдлууд:

1984 оны энэ өдөр Ангола улс Өмнөд Африкийг Намибыг захирахаас татгалзсан тохиолдолд өөрийн улс дахь Кубын цэргүүдийн тоог багасгана гэжээ.

1988 оны энэ өдөр Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тэтчер Польшид гурван өдрийн айлчлалаа эхлэв. Айлчлалаар Маргарет Тэтчер Гданьскт усан онгоцны үйлдвэрт Лех Валенсатай уулзжээ.

1994 оны энэ өдөр Пакистаны хойд хэсэгт исламын шашинтай болохын эсрэг бослого болов.

2004 оны энэ өдөр АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, Жорж В.Буш ялалт байгуулжээ.

Өнөөдөр үс засуулвал Өвчин өчүүхэн ирнэ.

Эл өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай.

Хол газар явах бол урагшаа мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.       

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top