Өнөөдөр 2022.10.31. Билгийн тооллын 7. Монгол эх оронд маань нар 07 цаг 35 минутад мандлаа, 17 цаг 37 минутад жаргана.
Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -11 хэм. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр дэлхий даяар Сүнсний баяр. Мөн Олон улсын Хар далайн өдөр. Камбожид өнөөдөр Эзэн хааны мэндэлсэн өдөр бол ОХУ-д Хорих газрын ажилчдын өдөр, Энэтхэгт Үндэсний эв нэгдлийн өдөр, Ирландад Ургацын баяр.
Энэ өдөр Испанийн хөлбөмбөгч Гути, Ансу Фати, Нидерландын хөлбөмбөгч Марко ван Бастен, Америкийн инээдмийн жүжигчин Роб Шнайдер, рэп дуучин J.I.D, Буриадын модель, жүжигчин Ирина Пантаева, Японы сүмоч Хокүторики зэрэг алдартны төрсөн өдөр.
Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:
2013 оны энэ өдөр ӨАБНУ-ын Дэд ерөнхийлөгч Халема Мотланте Монгол Улсад айлчилжээ.
2016 оны энэ өдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Чингис хаан” одон хүртжээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1864 оны энэ өдөр Невада АНУ-ын 36 дахь муж болов.
1892 оны энэ өдөр Артур Конан Дойль “Шерлок Холмс” зохиолоо хэвлүүлсэн байна.
1922 оны энэ өдөр Муссолинигийн цэргүүд Ромд орж, Итали орон фашист засаглалтай болжээ.
1961 оны энэ өдөр И.В.Сталины шарилыг Лениний бунхнаас гаргажээ.
1984 оны энэ өдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Гандиг хөнөөжээ.
2011 оны энэ өдөр дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрсэн байна.
2018 оны энэ өдөр дэлхийн хамгийн өндөр хөшөө болох 240 метр “Эв нэгдлийн хөшөө” Энэтхэгт баригдсан байна.
Өнөөдөр үс засуулвал Хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ.
Эл өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.
Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай.
Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )